Майкл Жонсон: “Алдотой тулалдахад бэлэн байна”
2017-09-05

Холимог тулааны "UFC" холбоонд өөрийн жиндээ 9-д эрэмбэлэгдэж байгаа тулаанч Майкл Жонсон жин буурч шинэ тулаанчдийн эсрэг өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэр дундаа Жосе Алдотой тулалдахыг юу юунаас илүү хүсэх болсон талаараа сэтгүүлчдэд ам нээжээ.

 

 

70 кг-ын жинд тэрбээр сүүлд оролцсон 5 тулааныхаа дөрөвт нь ялагдал хүлээгээд байгаа юм. Тэрбээр өөрийн жиндээ амжилтгүй байгаа явдлаа жин буурснаар арилгана гэж үзэж байгаа бололтой.

 

“Би 70 кг-д эхний арван байранд эрэмбэлэгдэж байгаа бүх тулаанчидтай тулалдаад үзчихсэн болохоор 65 кг-д тулалдаж үзэхийг хүсэх болсон. Торон дотор огт танихгүй тулаанчидтай нүүр тулах цаг нь болсон гэж бодож байна. Жосе Алдогийн гэрээ нь дуусгавар болох гэж байгаа. Тэр бол агуу аварга. Тиймээс би жин буурч түүнтэй хэзээ ч хаана ч тулалдахад бэлэн байна. 12 сард тулалдахад бэлэн байгаа. Би Бразилд очоод ч түүнтэй тулалдаж болно. Би үзүүштэй, сэтгэл хөдөлгөсөн тулаанд орох үнэхээр дуртай. Харин тэр бол миний тулалдахыг хүсэж буй тулаанч” гэж тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин