Жаред Лето: Жокерийн дүр намайг бүрэн эзэмдсэн
2017-09-05

-Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг туслах эрэгтэй дүр” номнацийн эзнээр “Даллас худалдан авагчдын клуб” киногоор Жаред Лето алтан хүний эзэн болсон билээ. Тэрбээр сүүлд “Үхлийн салаа” киноны Жокерийн дүрийг бүтээсэн юм. Жүжигчин залуу “Harper Bazaar” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Миний бодлоор та энэ цаг үеийн хамгийн шилдэг Жокер байх. Таны жүжиглэлт үнэхээр гайхалтай бас давтагдашгүй байсан?

 

-Бусдын санааг хулгайлахгүй байхыг хүссэн. Ямар ч ном, сэтгүүл, киноноос байгаагүй Жокерийг бүтээхийг хүссэн. Дэлхийн хамгийн муу хүмүүсийн нэг бол Жокер. Түүний тархи муу зүйл автаж, хаалганы цаадах гэрлийг харж чадахаагүй болсон гэсэн үг. Аз жаргал, хайр дурлал гэх зүйлийг мэдэхгүй нэг үгээр сүрлээр бүтээсэн мануухай адил.  Гэхдээ “Үхлийн салаан”-ы Жокер өмнөх Жокеруудаас нэг зүйлээрээ арай өөр. Энэ киноны үеэр түүний зүрх хүчтэй цохилж, хэн нэгнийг хайрладаг. Хайр дурлал, хамтдаа байхын жаргалыг багахан хугацаанд ч гэсэн мэдэрдэг.

 

-2014 оноос л холливуудын оддыг нэгтгэсэн уран бүтээл гарна хэмээн олон хүнийг хүлээлтийн байдалтай өнөөг хүргэсэн. Тийм ээ бид удаан хүлээсний эцэст хүссэн киногоо үзэж чадлаа.

 

-“Үхлийн салаа” их удаан хийгдсэн. Бид дүрээ бүтээж дууссан ч бусад жүжигчдийг хүлээх шаардлагатай болсон. Энэ кино үйл явдлаар дүүрэн учир бид их тайван бас хүлээцтэй байх шаардлагатай болсон. Жокерийн дүрээсээ гарах гэж их цагийг зарцуулсан. Энэ дүр намайг бүрэн эзэмдсэн гэхэд болно.

 

-Уилл Смит, Маргот Робби, Кара Делевинь зэрэг алдартнууд энэ кинонд тоглосон?

 

-Тэд зүгээр л гайхалтай. Би өдөр бүр тэднээс эрч хүч авдаг.

 

 

-“Үхлийн салаа” кино дээр Маргот Робби та хоёр дурлалт хосын дүрийг бүтээсэн.

 

-Түүний гоо үзэсгэлэн миний нүдийг сохлох шахсан. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Яг л надад зориулсан мэт. /инээв/

 

-Тэгэхэээр та түүнийг нууцхан хайрласан гэсэн үг үү?

 

-Тиймээ .

 

-Та хоёр жилийн өмнө алтан хүний эзэн болсон. Энэ шагнал таны амьдралыг хэрхэн өөрчилсөн вэ?

 

-Илүү алдартай болсон. Хэрвээ би алтан хүний эзэн болоогүй байсан бол Жокерийн дүрийг бүтээх байснаа мэдэхгүй байна. Энэ шагнал шар өнгөтэй. Түүний шар өнгө миний амьдралыг илүү тодоор гэрэлтүүлсэн. Би Акедамид үргэлж талархдаг.

 

-Таны гадаад төрх гайхалтай. Олон эрчүүд таны үсний засалтыг дуурайдаг?

 

-Мэдэхгүй юм бүх зүйлээ өөрийн стилистдээ даатгасан. Би ер нь тухтай байхыг илүүд үздэг.

 

-Жокерийн дүрийн талаар?

 

-Намайг олон хоног нойргүй хонуулсан дүр. Мөн хоолноос ч гаргасан. Би энэ дүрийг бүтээхийн тулд их хичээсэн. Би алдаа гаргахаас их айсан. Олон хоног бусдаас тусгаарлагдаж, дүрээ бэлдэж байхад гэр бүл минь их санаа зовдог байсан. “Солиорчих вий дээ” гэх бодол тэдний дотор байсан. Жокерийн дүрийг зөвхөн хагас галзуу хүн бүтээнэ. Эрүүл ухаантай хүн энэ дүрийг тийм ч амархан бүтээж чадахгүй гэж бодож байна.  Тиймээс би хагас галзуу нэгний дүрийг бүтээхийн тулд хагас галзуу болох ёстой байсан юм.

 

“Даллас худалдан авагчдын клуб” кинонд та транжендер эмэгтэйн дүрийг бүтээсэн. Харин одоо Жокер. Алийг нь бүтээхэд хамгийн хэцүү байсан вэ?

 

-Хоёулаа их хэцүү байсан.

 

 

-Таныг Эдди Редмэйнийн тоглосон “Данийн охин” кинонд тоглохыг хүссэн гэж сонссон?

 

-Тийм ээ. Гэхдээ би сонгон шалгаруулалтад ороогүй учир тийм ч их харамсахгүй байна.

 

-Нэг хэсэг таныг жүжигчин Анжелина Жолитой хайр сэтгэлийн холбоотой болсон хэмээн хэвлэлээр шуугиж байсан. Энэ талаар?

 

-Анх удаагаа л сонсож байна. Үнэхээр цочирдом мэдээ байна. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин