Тэрбум төгрөг хаачсан бэ
2017-09-06

08.30 цагт: Хууль сахиулахын их сургууль дээр  “Шилдэг мөрдөгч-2017” тэмцээн болно.


09.00 цагт: Зэрлэг амьтдын тархац нутаг багасч тоо толгой бууруулахад нөлөөлж буй мал сүрэг болон байгалийн гамшгийн нөлөөллийг тогтоох, түүнийг хэрхэн бууруулах боломж байгаа талаар хоёр жилийн хугацаанд хийгдэх Судалгааны ажлын нээлт Цэнгэг усны нөөцийн газарт болно.


 09.00 цагт “CHINGGIS KHAAN’S CHALLENGE CUP-2017” ОЛОН УЛСЫН ТОГООЧДЫН УРАЛДААН, “MONGOLIAN CULINARY FESTIVAL-2017 ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болно.


09:30 цагт: БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд Олон улсад Магадлан итгэмжлэгдсэн сургууль, сургалтын хөтөлбөрүүдэд БСШУС-ын Сайд БАТЛАМЖ гардуулна.


11.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд “Хог цэвэрлэдэг хүмүүсийн амьдралаар тоглож буй Сүхбаатар дүүргийн булхай буюу тэрбум гаруй төгрөг хаачсан бэ?” сэдвээр мэдээлэл хийнэ. 


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд “SMART 2017 Asian marketing conference” болон “APRC 2017 Ази, Номхон далайн судалгааны байгууллагуудын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулж Монголын маркетингийн холбоо, Монголын маркетингийн ассоциациас хамтран мэдээлэл хийнэ.


15.00 цагт ЭМЯ-ны 215 тоот өрөөнд СОУЭМСангийн Төрийн нарийн бичгийн дарга ҮОЭТөвийн төслийн хүрээнд хийгдэж буй эмч, мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын үйл явцыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж цаашдын сургалтын төлөвлөгөөг танилцуулах ажиллагаа бол

Shuud.mn
Сонин хачин