Мьянмараас ганцхан өдрийн дотор 33 мянган хүн дүрвэжээ
2017-09-06

Мьянмарын армийнхан Рохингя үндэстнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байна.

 

 

Учир нь хэсэг Рохингя үндэстнүүд Рахинэ мужийн цагдаагийн хэсгүүд рүү халдаж, олон хүний аминд хүрсэн билээ.  Уг үйл явдлын дараагаар Засгийн газар хариуцлага тооцохын тулд цэргийн ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ.

 

Рахинэ мужид нөхцөл байдал хүнд байгаа учир олон мянган Рохингя үндэстнүүд хөрш Бангладеш руу дүрвэх нь нэмэгджээ.

 

Тэгвэл өнгөрсөн сарын 25-наас өнөөдрийг хүртэл дээрх зөрчилдөөний улмаас123 мянган хүн хөрш орон руугаа дүрвэсэн талаар НҮБ-аас мэдээллээ.

 

Ганцхан өдрийн дотор 33 мянган хүн дүрвэжээ. Эдгээр иргэдийг дүрвэгсдийн хуаранд түр хугацаагаар байршуулж буй бөгөөд НҮБ, нэн яаралтай Мьянмарын эрх баригчдыг зөрчилдөөнөө зогсоохыг уриалаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин