Шерил: Ээж болох амаргүй ажил юм
2017-09-06

Британийн нэрт дуучин Шерил өнгөрсөн гуравдугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ.

 

 

Тэрбээр оны өмнө өөрөөсөө арван насаар дүү “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейнтэй үерхэх болсон билээ. Хос хүүдээ Биэр гэх нэрийг хайрласан юм.

 

Шерил төрсөнөөсөө хойш ямар нэгэн сэтгүүлийг чимж, ярилцлага өгөөгүй билээ. Тэгвэл дуучин бүсгүй ээж болсноосоо хойш анх удаагаа “This Morning” нэвтрүүлэгт зочноор уригдаж ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Ээж болох амаргүй ажил юм. Төрөөд удаагүй байхдаа хүүхдээ хэрхэн хөхүүлэхээ мэдэхгүй байсан. Олон асуудал тулгарч байсан. бүх эмэгтэйчүүд ээж болдог. Тиймээс би ээж гэх албанд сайн ажиллахыг хүссэн” гэж хэлжээ.

 

“Лиам хэр халамжтай вэ?” гэх хөтлөгчийн асуултад дуучин “Тэр их халамжтай. Гэртээ ирээд л хүүтэйгээ тоглодог” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин