Андреас Миккельсен шинэ багт очлоо
2017-09-06

 

Раллигийн ДАШТ өндөрлөхөд ердөө 3 уралдаан үлдээд байна. Энэ нь Испани, Их Британи, Австралийн раллинууд байх юм. Тэгвэл энэ уралдаануудад Хьюндэй Моторспорт багийнхан хүч нэмэгдүүлэн оролцохоор болжээ. Тодруулбал тэд Норвегийн чадварлаг нисгэгч Андреас Миккельсентэй улиралд дуустал гэрээ хийж, сүүлийн 3 уралдаанд оролцуулах болсон байна.

 

Германд төвтэй баг зохион бүтээгчдийн цомд түрүүлэх боломжоо ашиглахаар түүнийг авсан нь тодорхой. Учир нь тэд 261 оноотой хүснэгтийн дэд байранд жагсаж байгаа бол тэргүүлэгч Эм-Спор баг 325 оноотой байгаа билээ. Багийн гүйцэтгэх захирал Мишель Нанданы хэлж байгаагаар Миккельсен, Тьерри Нэвилл нар үлдсэн бүх уралдаанд оролцох бол Испанийн Дани Сордо, Австралийн Хэйден Паддон нар ээлжлэн уралдах аж.

 

Раллигийн ДАШТ-ий 11 дэх гараа ирэх 10-р сарын 6-8-ны өдрүүдэд Испаний Таррагона мужид болно.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин