Улаанбаатар
Чөлөөтийн өсвөрийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
2017-9-6

 

Чөлөөт сонгомол бөхийн өсвөрийн ДАШТ Грекийн нийслэл Афин хотод болж байна. Есдүгээр сарын 3-аас сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн уг тэмцээнд манай өсвөрийн тамирчид ч хүч үзэхээр очоод байгаа билээ.

 

Чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай тамирчдын барилдаанууд өнөөдрөөс эхлэх хуваарьтай байгаа юм. Манай баг тамирчдын салхийг хагалж эмэгтэй 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдэд манай өсвөрийн тамирчид барилдах хуваарьтай байгаа юм.

 

Энэхүү тэмцээний онцлог нь саяхан болж өнгөрсөн насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо хуралдаж нэг жингийн барилдааныг хоёр өдөр болгох гэсэн шинэ дүрмээр зохиогдож байгаа анхны тэмцээн юм.

 

Урьдчилсан шатны барилдаанууд манай цагаар 17:30 цагт эхлэх хуваарьтай байгаа ажээ.

 

Ингээд манай өсвөрийн тамирчдын эхний учраа хэрхэн таарсныг танилцуулж байна.

38 кг: Э.Буман-Аюуш Украйны тамирчин Мария Томиштай

43 кг: Б.Энхзул Туркийн тамирчин Сейма Кмзмазтай

49 кг: Д.Отгонжаргал Энэтхэгийн тамирчин Анкуштай

56 кг: Ө.Пүрэвсүрэн ОХУ-ын тамирчин Александра Прокинатай

65 кг: Д.Түмэнхүслэн Болгарын тамирчин Сияка Ивановтой тус тус эхний тойрогт барилдана.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин