Брэнт Букволтер гэмтэл авчээ
2017-09-07

 

ОУДХ-ын Дэлхийн цувралд багтсан Британийн аялал уралдаан үргэлжилсээр байна. Өчигдөр тус уралдааны 2 дахь гараа болсон бөгөөд уралдааны үеэр осол гарч, хэд хэдэн тамирчин гэмтэл авчээ. Харамсалтай нь энэ ослын улмаас АНУ-ын шилдэг дугуйчин Брэнт Букволтер уралдааныг орхилоо. Огцом эргэлттэй замд автомашин байрлуулсан байсан нь ослын гол шалтгаан болсон бөгөөд шилдэг дугуйчин тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Түүний биеийн байдал ямар байгаа мэдээлэл гараагүй ч удахгүй эхлэх ДАШТ-ийг өнжиж магадгүй байна.  Энэ онд Америкийн АШТ-ий цуваа уралдаанд орж дэд байрыг эзлээд байсан тэрбээр  ДАШТ-нд оролцох эрхээ аваад байсан билээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин