Х.Баттулга: Монгол-Оросын харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байна
2017-09-07

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав.

 

 

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдлаа. Тэрээр Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярилаа.

 

Мөн Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар туслах боломжтой талаараа дурдлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив. Тухайлбал, ОХУ-аас рублийн зээл авч хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д шинэчлэлт хийх болон Монгол Улсаас дэлхийн зах зээлд тус улсаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах экспортын бүтээгдэхүүнд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах гэх мэт саналууд тавьж ярилцсан юм. Мөн хоёр улсын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар яриагаа форумын үеэр үргэлжлүүлэхээр болсон юм.

 

Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүнүүд өнөөдөр Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдаан болон Владивосток хотод болж буй залуучуудын жүдогийн тэмцээний хаалтын арга хэмжээнд оролцоно. 

 

Shuud.mn
Сонин хачин
Мундаг байна. Орос улс Монгол улсын хүчирхэг хамгаалагч байсаар ирсэн байх болно . Орос хүчтэй байж гэмээнэ Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай бнаа гэсэн үг. Муулаад бгаа юмнууд тусгаар тогтнолд хорсож явдаг бохир цустангууд. Салгаж бгаад залгих гэсэн гадны яс хаядаг харийнхан, тэдний гар хөл боолууд, үр удам . Өөр хэн ч биш.
2018-06-07
Ard:
Hulgaich eronhiilogch bolson shuu Dee! Ichihgui tomor zamiin munguu idsen biz dee! Niilj idcheed ter garaad baisan mendee medeelel n tegeed hudlaa yumuu! Huuhed n Har tamhichin! Demjeed baigaa humuus ter mongonoos n tsalinjij gar howl bolj bn! Ard tumen teneg bish shuu!
2017-09-08
B:
Oros uls turemgiilegcg
2017-09-08
zochin:
erenhiilugch mini de erenhiilugch mun l hund bna hoichd zugeer l bgaa da... orchuulagch aa sain songoosoi orsoos mglruu orchuulj bgaa nuhur yu ve...
2017-09-08
zochin:
thaas haraad yarhii ymarch uruvdultei yum be...
2017-09-08
Zochin:
Zuguur engin yariag tsaas harahguigeer yarij boldoggui yam baih da . Diplomot es uu
2017-09-07
үнэн биз дээ:
Үнэн бол сайн л бна харж л байя даа
2017-09-07
Зочин:
dahin sain ajil
2017-09-07
Зочин:
sain ajil algadya
2017-09-07
Зочин:
Amjilt manai yurunhiilugch uhaalag bn
2017-09-07
цэрэг:
баяр хүргэе. маш зөв Орос улстай уламжлалт найрсаг харилцаа юунаас ч илүү хэрэгтэй байна Ерөнхийлөгч таны энэ байдлыг дэмжиж байна. Хэн юу гэж хэлж бичих нь хамаагүй зөв санаа байна гоё байна УРА УРА УРА
2017-09-07
цэрэг:
баяр хүргэе. маш зөв Орос улстай уламжлалт найрсаг харилцаа юунаас ч илүү хэрэгтэй байна Ерөнхийлөгч таны энэ байдлыг дэмжиж байна. Хэн юу гэж хэлж бичих нь хамаагүй зөв санаа байна гоё байна УРА УРА УРА
2017-09-07
Зочин:
chi uuruu hujaagiin shoohuuz baina daa hahahah
2017-09-07
Зочин:
Orosiin buunii nohoi
2017-09-07