Үнэмлэхүй эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн
2017-09-08

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрх баригчид Засгийн газраа огцрууллаа. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд огцорч буй 12 дахь Засгийн газар гэсэн тоон үзүүлэлт дурдаж байна. Гэхдээ энэ удаагийн цаг үе, үүссэн нөхцөл байдлаас гадна огцруулах  улс төрийн шийдэл нь  ч  Засгийг огцруулж байсан өмнөх сценариудыг давтаагүй.

 

Өмнөх Засгийн газруудыг эрх баригчид дотроосоо сөрөг хүчинтэй хамтарч, эсвээс Засгийн газарт хамтарсан намууд нийлж огцруулдаг байсан “уламжлал” давтагдаагүй.  Засгийн газрыг огцруулах асуудлыг үнэмлэхүй олонхийн 30 гишүүн гарын  үсэг зурж, өргөн барьсан.

 

 Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчин сөхөөгүй, сөхөж тавьж болох ч шаардаж болох ч,  асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх хэмжээний хүч дутна. Учир нь өнөөдрийн сөрөг хүчин цөөнхийн цөөнх. Бүдүүн 65-ын бүлгийн дэргэд АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн нийлж, Засгийг огцруулахаар  тэмцэхэд жульдна. Учир нь Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 19 гишүүний гарын үсэг шаарддаг.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлд хариуцлага алдсан, эрх ашгийн зөрчилтэй, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг гэх асуудал тусгагдсан. Хэдийгээр  эдийн засгийг сэргээхээр төсвийг хэмнэх, зарлагаа багасгах, санхүүгийн хариуцлагыг сайжруулах  арга хэмжээ авч, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд тодорхой хэмжээний эерэг үзүүлэлт гарсан. Гэхдээ 7 төрлийн татвар нэмж, тэтгэврийн насыг уртасгаж,  хүүхдийн мөнгийг олгох асуудалд нэг жилийн хугацаанд  гурван удаа эргэж буцсан шийдвэр гаргаснаар Засгийн газар олны шүүмжлэл, дургүйцлийг хүргэж байлаа.

 

 Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “сөрөг хүчинтэйгээ нийлж Засгаа огцруулсанд харамсаж байна”, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлахгүй өгснийхөө төлөө энэ Засаг огцорч байна” гэх  тайлбар Засгийн газраа   гэхээсээ  өөрсдийнхөө хамгаалсан, ядмаг арга байлаа.

 

Энгийн гишүүнээсээ эхлээд дээд удирдлагаа   хүртэл намын  бодлого шийдвэрээ ягштал мөрддөг улс төрийн ууган хүчин МАН-ын хувьд энэ удаад дотоод асуудал нь тогооноос хальж, хайрцагнаасаа задарснаараа онцлогтой.

 

УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогчид МАН-д итгэл хүлээлгэн үнэмлэхүй олонхийн суудал өгч, төрийн ажлыг хариуцлагатай, тогтвортой  явуулах итгэлийг дайсан. Гэвч   эрх баригчид  ялалтыг  их хариуцлага гэхээсээ үнэмлэхүй эрх мэдэл гэж  хүлээн авч,  нам дотор албан тушаалын тэмцэл өрнөсөөр.

 

Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан цагаас эрх баригчид мордохын хазгай гэдгийг харуулсан.  Өнгөрсөн хугацаанд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх мэдэлгүй байсныг улстөрчид төдийгүй олон нийтэд андахгүй.  Тиймээс л Засгийн газрын танхимаа  бүрдүүлэхдээ ч “дээрээс өгсөн” чиглэлийн дагуу байгуулж, үйл ажиллагаа нь ч мөн энэ дагуу явагдсан.   Залуу улстөрчийн хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өөрийгөө хамгаалах гарц үг энэ байх хэдий ч тэрбээр  үүнийгээ  нам дотроо сөхөх биз. Харин Засгийн газрын тэргүүн нар  огцрох хүртлээ өөрийгөө хамгаалан, алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй нь асуудал тавьсан журмын нөхөдтэйгээ тэрсэлдсэн гэхээсээ  ганцхан жилийн хугацаанд эрх мэдэл, албан тушаал нь  шүүмжлэл сонсохооргүй ваакумжжээ гэх бодлыг зэрэг төрүүлнэ лээ.

 

Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүнийг  дагасан “дараагийн ээлжнийхэн яарч байна” гэх олны оргүй бус яриа ам дамжин явж байгаа.  Гэхдээ  тэд   “МАН-ын мөрийн хөтөлбөр, УИХ-ын шийдвэрийг биелүүлээгүй, эрх ашгийн зөрчилтэй Засгийн газрыг огцруулах ёстой. Энэ нь нам ардчилалтай байгаагийн илрэл” гэж тайлбарлаж байна лээ.

 

Ямартай ч намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл тулсан ид ажлын бэлтгэлийг  үүрэг гүйцэтгэгч Засагтайгаар  явуулах нь.

 

Ирэх өдрүүдэд эрх баригчид намын бага, их хурлаа хуралдуулж, даргаа сонгоно. Намын даргаар хэн томилогдохоос шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорно. Тиймээс энэ намрын халуун өдрүүдэд эрх баригч хүчинд эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл хүчтэй явагдана.

 

Өнөөдрийн яригдаад байгаа У.Хүрэлсүхийн фракц  Засгийг тэргүүлэх үү, таамлагаагүй шинэ хувилбар дэвших нь үү гэдгийг ажиглагчид анхааралтай харж байна.

 

Дараагийн Засгийн газраа байгуулахдаа мэргэжлийн гэх  элдэв “малгай” өмсгөхгүйгээр тогтвортой хийгээд хариуцлагатай  танхимыг томилоосой, эрх баригчид.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
НУЛЬ ЖУЛЬ ХУЛЬ ХНУУД:
МУУ БАЯНСЭНГЭЭ БИЛҮҮ БААЛААД Л БАЙСАН ТЭГСЭН ТЭРНЭЭС ШАЛ ДОР САЙДУУДААР БҮРДСЭНДЭЭ ЭНЭ ЗГ
2017-09-10
Itgel daah Zasgiin gazar:
Shine Zasgiin gazar yamduudaa tsuuluud jinhene mergejliin zasagiig baiguulah heregtei yamduudiig chigleleer niiluulj chadvartai bolovson huching tavij ajuulna gedegt itgeltei baina.
2017-09-09
Zochin:
Ystoi hend ch hereggui heden baahan ded saiduud bsn shu, odoo ter aldaagaa zasah baihaa, Hurelsukhees uur shiidemgii hun haragdahgui bna durvud, khovduud bol tsaashaa l bna shuu...
2017-09-09
Irgen:
Huuchin zasagiin gazar bol said nariin ahan duus, Nz nuhud ni duurchikhsen bsn ni unen shuu, odoo baiguulagdah zasag ni tsomhon turiin albatai tgd chadvarlag ardiin huuhduudiig tomiloosoi bilee ter ded said gdg alban tushaal buglugch Naraa avaarai da
2017-09-09
mao-mie:
Badamjunaig hi hamtad ni nugaslahaa martabaa
2017-09-09
mao:
Manai hyatad hunii undsen sanaa shuu dee naizaa
2017-09-09
Зочин:
Нямдорж гишүүнийг хүндэтгэдэг. Хуулиа сайн мэддэг, маш их туршлагатай, хариуцлагатай, итгэл хүлээлгэж болох улс төрч шүү. Монголын төрд хэрэгтэй хүний нэг мөн.
2017-09-09
Зочин:
Нямдорж гишүүнийг хүндэтгэдэг. Хуулиа сайн мэддэг, маш шх туршлага хуримтлуулсан, Монголын төрд хэрэгтэй эрхэм шүү.
2017-09-09
zochin:
alban tushaaliin heneetei umnuud iim ajil hiij bna ted hiij buteesen um baihgui yaj hurdan bayajih we gej boddog uls harin nyamdorj garch irwel mash sain ajillah bolomj bii ter huuliin hureend ajillaj chadah hun ene hashgiraad bgaa zaluusiig harhad um hiij buteesen uls alga bna shvv dee turuunii buus tolgoid gedeg boloh geed bna bolohgui bol ih huraliig taraaj huchtei erunhiilugchiin zasagtai bolie
2017-09-09
Зочин:
М. Энхболд та яасан шуналтай юм бэ, МАН болон Монголын улс төрд зайгаа тавьж өгөөч. Хэдэн үеэрээ идээд барахааргүй их хөрөнгө, мөнгө Монголын төрөөс хүртээ биз дээ. Юманд хэмжээ байх ёстой. Төр нүдтэй шүү, ард бид ядарсан ч гэсэн шударга үнэнийг хүсэж байна.
2017-09-09
Zochin:
МАН-ын шударга, зоригтой УИХ-ын гишүүддээ баярлалаа, Ард түмэн МИЕЭ-гийн багаас залхаж байна, Та бүхэн бидний төлөөлөл болж, итгэл дааж чадлаа. Үнэхээр баярлалаа,
2017-09-09
bataa:
M.Enkhbold ene namaas zaival ard tumen ene namd itgel dakhin ugch magadguii...
2017-09-08
Зочин:
МАН-ы Аюурсайхан, Хүрэлсүх, Учрал, Оюун-Эрдэнэ зэрэг ирээдүйтэй залууё цөөнгүй Байна шүү. Харин Г. Тэмүүлэн, ОюундарьЦэрэнбат, Цогцолмаа, Ундрамаа гэсэн тун ч ядтаг МӨНГӨ ЭНХБОЛДОДОО долигносон хөгийн нөхөд бас байна аав
2017-09-08
Зочин:
хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгож , хоёр хөгшин нэг нь нөгөөгөө үхээсэй гэж залбирах эсвэл амийг нь хорлож өөрөө үлдэн тэтгэврийн хувийг авах хорон санаа гаргаж магадгүй гэж ойлгож болмоор үгийг Огцорсон ерөнхий сайд анх томилогдохдоо хэлж байсан нь хүний санаанд ормооргүй муухай санаа биш үү?
2017-09-08
mao:
Manai hyatad hunii undsen sanaa shuu dee naizaa
зочин:
Миеэ-н мафи-гаас сална гэдэг бол маш том амжилт шүү, Намаа, төрөө шинэчлэх боломж гарч ирж байна, гэхдээ дутуу орхивол мафи эргэж босож ирж хариугаа авна, Энэ ажлыг гүйцээж чадах хүнийг У.Хүрэлсүх гэж харж байна.
2017-09-08
mao-mie:
Badamjunaig hi hamtad ni nugaslahaa martabaa
zochin:
Ерөнхий сайдын танхмыг хэтэрхий сул гэж боддог. Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд 2- оос бусад нь . Төрийн Захиргааны өндөр албан тушаал хаших түвшинд арай л биш харагдаад байсан даа. Наад зах нь төрийн албаны image байхгүй. Ялангуяа хоёр эмэгтэй гишүүн нь.
2017-09-08
Зочин:
ene nam-yn ene olon gutamshigd mie enkhboldyn buruu mash ikh bii , zasgiin erkh medliig khuuliin khureend awch mongol ulsyn KHAAN bolokh gesen amia bodson khogiin bodol ni mongol uls , mongolyn ard tumniig doromjilji ter ni ergeed uuriinkh ni tolgoy deer khuchtey buulaa daa ,
2017-09-08
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-08