Мексикт 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
2017-09-08

Мексикийн өмнөд эрэг Номхон Далайн орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээллийг иш татан “CNN” агентлаг шуурхай мэдээллээ.

 

 

Мексикийн Пихихьяан хотоос 100 км-ийн цаана 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

 

Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Мехико хотноо хүртэл мэдрэгджээ.

 

Номхон далайн Цунамигийн сэрэмжлүүлгийн төв “Мексик, Гватемал улсын хилийн орчимд хүчтэй чичирхийлэл болсон. Мексик, Гватемал, Панама, Эль Салвадор, Коста Рика, Никарагуа, Гондурас, Эквадор зэрэг улсад цунима үүсэх эрсдэл өндөр байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин