ДБЭТ-т номын хямдралтай худалдаа явагдаж байна
2017-09-08

 

Академич, профессор П.Нямдаваагийн 70 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагаа Дуурь, бүжгийн эрдмын театрт болж байна. Үйл ажиллагаанд оролцсоноор Монголын анагаах ухааны салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан академич, профессор П.Нямдаваагийн эрдэм шинжилгээний бүтээлүүд, нийтлэл, орчуулгын бүтээл, анагаахын толь, лекц, зургийн цомог зэрэгтэй танилцах боломжтой. Тодруулбал, түүний бүтээсэн “Бүтээлүүдийн товчоон” шилмэл бүтээлийн 19 боть, “Монголын анагаахын мэргэд”, “Анагаах ухааны монгол нэр томъёоны тайлбар толь” зэрэг номын нээлт болж байна.  Мөн “Интер ном”-ын ном 10-30 хувийн хямдралтай худалдаалагдаж байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин