Маркус Смарт: Би өмнөхөөсөө илүү тэсрэлттэй болсон
2017-09-08

 

Мэргэжлийн спортод жин чухал нөлөөтэй. Сагсан бөмбөгт илүүдэл жинтэй хүн талбай дээр амархан ядрахаас эхлээд ачаалал даах чадвар багатай, гэмтэл бэртэлд өртөмтгий байдаг. Тиймээс ч тоглогчид биеийн жингээ тогмол байлгаж, булчин массаа нэмэгдүүлэх сонирхолтой байдаг юм. Энэ зун Нью Орлеанс Пэликанс багийн төвийн тоглогч ДэМаркус Казинс 5 кг орчим жин хаясан сураг дуулдсан. Тэгвэл түүний араас Бостон Сэлтиксийн хамгаалан тоглогч Маркус Смарт нэмэгдлээ.

 

Азаиа Томас, Эвэри Брэдли нарын өнгөрсөн улирлын хамгаалагч нараа явуулаад байгаа тус багт Кайри Өрвингийн дараа орох хамгаалагч нь Маркус Смарт юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр 9 кг жин хаясан гэнэ. Одоо түүний жин 100 кг байгаа гэнэ. Смарт энэ талаараа “Би жиймийн зааланд бүх амралтаа өнгөрүүлсэн. Энэ бол шинэ би. Би өмнөхөөсөө илүү тэсрэлттэй болсон” гэсэн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин