Шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахад анхаарахыг хүссэн
2017-09-08

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалтай холбогдуулан Төрийн ордны хүндэтгэлийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэ хийлээ. Ноён Мото-О Хаяаши:

 

-Энэ жил Япон,  Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд саяхан Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Оошима анх удаагаа Монголд айлчлал хийсэн.  Энэ удаа Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн зүгээс албан ёсны айлчлал хийж байна.

 

Айлчлалаар парламентын гишүүдээс гадна хувийн хэвшлийн төлөөлөгчдийгоролцуулаад нийт 58 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдод бараалхаж,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзалт хийлээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараахаж, санал бодлоо солилцлоо.

 

Япон хүнсний бараа бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээнд  оролцон, Монгол, Японы худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзалт зохион байгуулсан. Мөн ШУТИС-ийн их сургуульд зочилж, багш оюутнуудтай уулзалт хийлээ. Ийнхүү хоёр орны харилцааг улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах байх гэж найдаж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Уулзалтын үеэр эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд ямар яриа хэлэлцээ явагдсан бол?

 

-Бидний айлчлалын үр дүнд ямар нэг шийд гарахгүй. Эдийн засгийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэн явах юм.  Бидний зүгээс Монголд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг нэг өдрийн ч гэсэн өмнө ашиглалтад оруулах тал дээр анхаарахыг хүссэн. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Аогагуйшдээ?! 6-хан хоолойтой унхэлцэг шиг дижигхэн буудлыг ондор унээр тааруухан чанартай баоиулчихаад, АН-ын алигарахуудын дэмжлэгтжйгээр Япончууд 30-н жилийн хугацаатай эзэмших хэлцэл зийгдсэн нь тэдэнд маш ашигтай учир чичрээд л дайраад бгаа юм. Одоо уунийг ингэж шпйдвэл том гэмт хжрэг болноо?!
2017-09-09
Дурак:
Идэх юм байвал дэмждэг улс төрчид ичиг тарцгаа мөнгөнөөс өөр бодох юмгүй 60ууд боль
2017-09-08
ZOCHIN:
1 Жилийн өмнө ядончууд ажилаа дуусгаад өгсөн шдээ монголчууд хийх жоохон юман дээрээ завчаад завгүй байгаа байх
2017-09-08
Yana da:
Uuruu barij uguud daraa ni guij baihad manaihan bolimoor yumaa
2017-09-08
Nam bus irgen:
Japan-uud amlasan yosooroo shine niseh buudlaa bariad ashiglahad ali hediin belen bolgoson. Manai mudakuud gereegeer huleesen uurgee biyeluuleegui. Barih yostoi barilga baiguulamjaa barilgui idej uutsgaagaad novshirdgooroo novshirtsgooj baigaa yum.
2017-09-08