Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ
2017-09-08

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан явсан бүрэлдэхүүний хамт өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ.

 

 

Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.

 

Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн  оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа эх орондоо буцаж ирэх замдаа дагалдан ажилласан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч таны анхны айлчлалын үр дүн ямар болов. Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

 

-Энэ есдүгээр сарын 6-7-нд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум боллоо. Үүнд 60 гаруй орны бизнесийн салбарынхан оролцлоо. Улс төрийн хүрээнийхнээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө форумыг удирдлаа. Дорнын эдийн засгийн форум 3 дахь удаагаа болж байгаа. Монгол Улсын төлөөлөгчид анх удаа энэ форумд ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо.  Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм.

 

Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт форум болдгоороо онцлогтой. Энд монголчуудын оролцоо юу байна гэдгийг харлаа.  Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг.

 

Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид өөрсдөө “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна. Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна. Бид түүнд ойрхон байна. Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ.

 

-Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн утгаар ОХУ бодлого барьж байна. Үүнтэй холбоотойгоор энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болоод дэд бүтцийн том том сүлжээ байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар хэллээ. Манай улстай ямар чиглэлээр хамтрах боломж байна вэ?

 

-Бид Улаанбаатараас Алс Дорнодын Владивосток хотод 2 цаг 55 минут нисээд ирж байна. БНСУ-аас нэг цаг 45 минут, Японоос нэг цаг гаруй, Саппорогоос бараг 45 минут нисч ирдэг юм байна. Энэ бүс нутагт эрчим хүчний том кольцо үүсгэе. Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ оролцъё. Хэрэв бид эрчим хүчний том кольцонд хамрагдвал эдгээр улстай тодорхой бизнесээр холбогдож байгаа гэсэн санаа юм. Ийм олон олон санаа яригдлаа.

 

-Энэ бүс нутагт хүн ам илүү суурьшуулж хөгжүүлэхээр газар өгөх зэргээр дэмжиж байгаа юм билээ.

 

-Уралын нуруунаас зүүн тийших иргэдийн нүүдэл Москва, Санкт-Петербург тийш, Европын хэсэг рүүгээ их чиглэж байгаа юм билээ. Манайхтай адилхан төвөө барааддаг. Энэ нүүдлийг тогтооё. Хол газар нутгуудаа хөгжилтэй болгоё гэсэн санаа юм.

 

-Сая Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар яригдсан. Үүнийг тодруулна уу?

 

-Энэ бол манай санаачилга. Энэ бүс нутагт хамтарсан компани байгуулъя. Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглая. Манай барааг заръя гэсэн санаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Хүрэлсүх нь:
Харин тэглээ.Мөнгө ч хүчтэй юм,Таны зааж өгсөн шоронгийн рекет маягийн шантаж ч их хүчтэй тус боллоо. Сайн дүү Хүрэлсүхийнхээ тусламжаар санасандаа хүрч л байх шиг байна.Баярлаж байгаа шүү гэж Женко ах нь мэдэж байгаа Хүрэлсүхээ айх юмгүй ээ. Тэртээ тэргүй надтай зөвлөлдөх нэрээр орж ирэхээр нь ах нь үнагана гэж яадгийг үзүүлээд өгнө өө
2017-09-09
зочин:
улс орныхоо ирээдүйг ухаалаг маш уужим тайван сэтхүйгээр төлөвлөж яамдынхаа бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахгүй бол төрийн бодлогоос зөрсөн ерөнхийлөгчийн бодлого гэж байхгүй учир ярьсан хэлсэн бүхэн нь худлаа болно цаашдаа гадаадын томчууд манай ерөнхийлөгчийн үгэнд итгэхээ больдог байдал өмнөх засаглалын үед байсныг мартаж болохгүй төрийн томчууд нэг оронд очоод нэг асуудлыг өөр өөрөөр ярьж шившиг болж байсан нь ёаяхан шүү ингэж улс орныхоо нэр хүндийг унагаж болмооргүй байна энэ байдал давтагдах байдал цухалзаж байна ерөнхийлөгч маань нэг компаний захирал шиг жижиг юм ярьж болмоогүй байна
2017-09-09
Юу шийдсэн гэж байрлах юм бе. Баттулгын очсон тэр:
долигноход ч учир бия
2017-09-09
ТИйм ээ. хэ хэ. Болдогсон бол тэр чигтээ цаашаа я:
харин тийм л байна
2017-09-09
irgen:
mongoliin untanhai toriinhon 30 jil yuch hiigeegui, als dornod bladivostokt iim um bolood udaj baigaa, delhiid aldartai zuglaan, yneheer tomchuud tend chin olon udaa ochij baigaa,,,,manaihan anh udaa medej ehelj baigaa ni ih um, ichmeer,,,,Battulgad amjilt hysie
2017-09-09
irgen:
mongoliin untanhai toriinhon 30 jil yuch hiigeegui, als dornod bladivostokt iim um bolood udaj baigaa, delhiid aldartai zuglaan, yneheer tomchuud tend chin olon udaa ochij baigaa,,,,manaihan anh udaa medej ehelj baigaa ni ih um, ichmeer,,,,Battulgad amjilt hysie
2017-09-09
111111:
Эбийг бодвол ядаж сэруун зуудэлдэг хун юм. Омнох новшнууд бугд идсэн ууснаа нуух гэж 4-8 жил сууснаас бутээсэн зуйл алга даа
2017-09-09
Zochin:
Seruun zuudlehiima. Erunhiilugchiin ajliig ih l amar gej bodoj bn daa. Putin zajilahgui zalginda.
2017-09-09
Zochin:
Sain l bodoj hudluureidee bi l bolobsrolgui gesen shig yaduu setgelegeetei ard tumnee ulam suiruulchvee, orosiig dagaad aluuln bsan tuuhee unshaarai daa
2017-09-09
Зочин:
САРМАГЧИН ХОЛОО ҮСРЭЭД ХӨЛӨӨ ХУГАЛАВ
2017-09-09
ТИйм ээ. хэ хэ. Болдогсон бол тэр чигтээ цаашаа я:
харин тийм л байна
Зочин:
Яг одоогийн бодит байдал бол 267 км замыг тавиулаагүй танаас болж бид өрсөлдөөнд ялагдчихаад байна.Бас мөнгөний зарим хэсэг нь хаана байна гэдгийг мэдэхэд анхаарлаа хандуулаасай.Эхлээд 267 оо барь дараа нь Восточный боомт руугаа зам тавь төмөр замаар олон гарцтай болвол мэдээж сайн л байлгүй.
2017-09-09
Zochin:
ЕРӨНХИЙЛӨГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ!!! МАШ ХУРДТАЙ ШИЙДЭЛТЭЙ АЖЛУУД ХИЙЖ БАЙГААД ТАНЬ.
2017-09-09
Юу шийдсэн гэж байрлах юм бе. Баттулгын очсон тэр:
долигноход ч учир бия
Зочин:
ЕРӨНХИЙЛӨГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ. ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЗАСГИЙН ГАЗАР ХУРДТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2017-09-09
Зочин:
За женко минь чиний өгсөн мөнгөний хүчээр МАН ын тэнэгүүд чинь маш сайн ажиллаж кноп дараад засаг уналаа. Монголын улс төрд их л муухай юм дэлгэрүүллээ хар хор удаан үргэлжилэхгүй л болвуу. Гүтгэлэг дайралт, худал үгний хүч, эвлүүлэг, сошиал ашиглалт гээд агуу хүн бн та. Хүрэлсүхийгээ ерөнхий сайд болгоод дураараа дургиж өгнө биз. Ард түмэн бид тэнэг биш.
2017-09-09
Хүрэлсүх нь:
Харин тэглээ.Мөнгө ч хүчтэй юм,Таны зааж өгсөн шоронгийн рекет маягийн шантаж ч их хүчтэй тус боллоо. Сайн дүү Хүрэлсүхийнхээ тусламжаар санасандаа хүрч л байх шиг байна.Баярлаж байгаа шүү гэж Женко ах нь мэдэж байгаа Хүрэлсүхээ айх юмгүй ээ. Тэртээ тэргүй надтай зөвлөлдөх нэрээр орж ирэхээр нь ах нь үнагана гэж яадгийг үзүүлээд өгнө өө
Зочин:
4000 км газар нүүрсээ зөөж аваачих гэнэ. зарж баяжих гэнэ. гол худалдан авагч болох хятадын дургүйг хүргэсэн зүйлийг ярьж нүүрсний экспортод саад учруулаад бх юм энэ баттулга гэдэг хүн
2017-09-08
zochin:
unendee hiih ajilgui eronhiilogch yum aa. ediin zasgaa yaj ood ni tatah ve. ard irgediin toloo yug iluu hiih ve , tsalin mongoo nemeh osgoh talaar geh met olon asuudluud bhad tsemtseen uzeed l yavj bdag. unen soliotoi nohor yumaa
2017-09-08
Зочин:
Baahan judo yarij bgaad ireh shiv dee ork chine
2017-09-08
Зочин:
Shaa shaa
2017-09-08