Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2017-09-10

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 12-14 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин