Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ
2017-09-10

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахв жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,

 

Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.

 

Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.

 

Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед Төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм. Монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна. Үүний тулд Монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой.

 

Би ард олныхоо итгэлээр Монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна.  Хүлээж авна уу.

 

Монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. Хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! Их хэлмэгдэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан Та бүхний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан.

 

Сайн амгалан болтугай.

 

Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай.




 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Эх сурвалж:president.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эхлээд улсаас авсан зүйл байвал буцаагаад өгчих
2017-09-11
сдө:
спиртын ченж тэмцээн үзээд уйдсан бололтой
2017-09-11
bn:
Аймаглан устгалт, цуст хядлага байсан. Харамсалтай.
2017-09-11
bn:
Аймаглан устгалт, цуст хядлага байсан. Харамсалтай.
2017-09-11
Иргэн:
Энэ хун л буу бариад босоод ирсэн баахан хунийг хусчихсан юмаадаа?!
2017-09-10
zochin:
ymar buduuleg soelgui erenhiilugch ve umsun huvthaslal ter shil... yu ve... yu harchvaa munchin hethuu hun bna da... bolovsrolgui hunii gamshig ene bhdaa ... ymar baarnii hamg.lagch chiv de. mun ter ethgee haa yavna suuder shig dadaj yavdag ohin mun mach buduuleg huvthalna soel medehgui bolovsrolgui tenegee gaih.lah yum ... ulger avah yuch alga ...
2017-09-10
irgen:
ene door heden hyn huzaj ogch bainaa, luivarchid uheh ni ee
2017-09-10
сдө:
эхлээд улсаас бултуулсан татварын 200 сая төмөр замын долларыг буцааж өгөөд дараа нь төрийн өмнөөс олон юм донгосвол яасын
2017-09-10
срт:
хувцас байгаа байдал яах аргагүй спиртын ченж байгаамдаа
2017-09-10
sdf:
maфийн дон ярьж байна уу даа
2017-09-10
hahaha:
shilee avaach yunaas nuugdaav
2017-09-10
Зочин:
Minii ovoo helmegdej bsan. Mongoliin Toriin neriin omnoos hils heregt helmegdej bsan. Chinii ur huuhdiin toloo, Mongolchuudiin toloo helmegdsen. Teheer chi tatvaraasaa tolj l taaraa!!! Battulga eronhiilogch shudraga bn!!! Harin ta huvia hicheesen bertegchin bn. Olon hun Mongoliin hoich ue -nhee toloo hilseer ami nas amidralaaraa hohirson uym shu!!!!!!!!!!!!!!!!!
2017-09-10
Зочин:
minii ovoo helmegdej bsan. lam hun bsan. X. Battulga eronhiilogch-d talarhaj bn.
2017-09-10
bitii shaaa:
Aimshigt helmegduulelt bolsoon unen ter buh hunii amiar unuudriin tusgaar uls bii bolson yum aa. teren dund eh ornii daisan baisan ch unen gemgui hun suid bolson ni ch unen buu tuilshir.harin ene buh hunii amiig uren baij olson tusgaar togtnoliig unuudur hen suiruulj baigaa bilee tedniihee umnuus uuchlalt gui mongoliin tur hezeed buruugui
2017-09-10
zochin:
erenhiilugch mini ee ard tumnee hundl.d har nudnii shilee av.sai ymar yakuza bich de... ymarch turiin terguun iim imij.r ard hundelgui bgaa ... shivshig
2017-09-10
айгаад байгаа юм уу:
Хэрэг хийчихээд хэзээ нэгэн цагт илэрч баривчлагдахаас айгаад өнгөр асуудлаар бамбай барьж нэг их шудрага хүн болж уучлал гүйж шоудаад байгүй шүү.Тэгээч түүхийг шүүлгүүнэ гэж бид сонгоогүй ээ. Та ч өнгөрсний шүүнэ гэж бидэнд амлаагүй тул амалсан ажлаа хийнэ үү та. Хор бага хугаарай гэж давхар үг дайж байна
2017-09-10
Зочин:
minii ovoo helmegdej bsan. lam hun bsan. X. Battulga eronhiilogch-d talarhaj bn.
Дуртай бол жоку өөрөө л төл:
Энэ бол шинэ цагийн нэг төрлийн хэлмэгдүүлэлт мөнөөс мөн. Бид хэлмэгдүүлээгүй байж яахаараа яс махаараа зүтгэж байж бий болгосон татвараас өнгөрсөн юмны золиос болж төлөх ёстой юм бэ
2017-09-10
Зочин:
Minii ovoo helmegdej bsan. Mongoliin Toriin neriin omnoos hils heregt helmegdej bsan. Chinii ur huuhdiin toloo, Mongolchuudiin toloo helmegdsen. Teheer chi tatvaraasaa tolj l taaraa!!! Battulga eronhiilogch shudraga bn!!! Harin ta huvia hicheesen bertegchin bn. Olon hun Mongoliin hoich ue -nhee toloo hilseer ami nas amidralaaraa hohirson uym shu!!!!!!!!!!!!!!!!!
ШОУЧИН ЭР:
Аль өнгөрсөн зовхарсан юмыг өнөөдбөр сэдрээж ,дэвэргэж бас л үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэр домог ярихаа боль. Өнөөдрийн бид хэлмэгдүүлээгүй ээ. Харин өдөр татвар төлөгчдийн бий болгосон хөрөнгөөр шоудаж билнийг шийтгэхээ боль, бидний амьдарлын чанарыг сайжруулахад зарцуулаач дээ. Өөрөөр хэлбэл ямар ч гэм зэм хийгээгүй бидний бий болгосон хөрөнгөөр шоудаж биднийг хэлмэгдүүлэхээ зогсоо
2017-09-10