Нийслэлд 20 хэм дулаан байна
2017-09-11

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

 

2017 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин