Газар хөдлөлтөөр 90 хүн амиа алджээ
2017-09-11

Мексикийн Пихихьяан хотноо өнгөрсөн баасан гаригт 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

Уг байгалийн гамшгийн уршгаар 90 хүн амиа алдсан болохыг эрх баригчид мэдэгдэв. Зөвхөн Оаксака мужид 71 хүн амиа алдсан байна.

 

Тус улсын Ерөнхийлөгч Энрике Ньето өчигдөр албаны хүмүүсийн хамтаар гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Тэрбээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, орон даяар нэг өдрийн гашуудал зарласан юм.

 

Газар хөдөлсөн бүс нутгуудад аадар бороо орж, хөрсний нуралт үүсчээ. Хөрсний нуралтын улмаас хоёр хүн амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин