АНУ-ын дэмжлэгтэй террористуудад цохилт өгчээ
2017-09-11

АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Ардчилсан хүчний цэргүүд энэ амралтын өдөр Дейр Эззор хотод хяналтаа тогтоохыг санаархаж Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн объект руу гэнэт дайралт хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Энэхүү гэнэтийн дайралтаар террористуудын хяналтад орсон хотыг бүрэн чөлөөлөх явдал” хэмээн уг ажиллагааг ахалсан генерал Ахмад Абу Хавла мэдэгдсэн байна.

 

Мөн дээрх цэргийн ажиллагааны үеэр Саудын Арабын тэргүүлдэг Арабын цэргийн эвслийнхэн дэмжлэг үзүүлж, террористуудын бүгэж буй бүс нутгуудад агаараас цохилт өгсөн гэнэ.

 

Цэргийн ажиллагааны тусламжтай Дейр Эззор хот дахь Исламын улсын хүч чадал буурсан хэмээн эрх баригчид мэдэгдэв. Армийнхан энэ сардаа багтаан хотыг 100 хувь чөлөөлөхөөр тэмцэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
m:
yun hudalaa medee be, orosuud siriinarmi ali hediin cholooson hotiig odoo amerikuud choloon geh shigee setgvvlchee anduuraad bnaa. siriin rakka hottoi..
2017-09-11
Зочин:
OMHII AMERIKUUD DANDAA YAS HAYJ HOOROND NI TULALDUULDAG
2017-09-11