Хятад шатдаг түлштэй автомашиныг хориглоно
2017-09-11

БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулахын тулд шатдаг түлштэй автомашиныг зарах, үйлдвэрлэхийг хориглохоор төлөвлөж буй талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

 

Харин шатдаг түлштэй автомашины оронд цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг дэмжихээр болсон байна.

 

Тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн дэд сайд Шин Гуобин өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан автомашины чуулган уулзалтаар шатдаг түлштэй автомашиныг хэрэглээнээс гаргахаар төлөвлөж буй талаар олон нийтэд хандан мэдэгджээ.

 

БНХАУ өнгөрсөн онд л гэхэд 28 сая автомашиныг борлуулсан байна.

 

Дэлхийн томоохон гүрнүүд болох Франц, Их Британи ирэх 2040 оноос шатдаг түлштэй автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин