Чацарганатай нухаш таны хэрэгцээнд удахгүй очно
2017-09-11

“Чацарганы баяр” найм дахь жилдээ зохион байгуулагдлаа. Жил ирэх тусам өргөжин тэлж буй Хаан жимсний баярт нийслэлээс олон олон гэр бүл зорин очдог болжээ. Баярыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нээж, үг хэлэв. Тэрбээр Дархлааны алтан жор болох Хуба Хаяа бүтээгдэхүүнээ танилцуулав. 50 мл хэмжээтэй энэ бүтээгдэхүүн нь хүний өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг бүрэн хангах аж. Мөн энэ бүтээгдэхүүнийг гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг литрээр савлажээ.

 

 

Мөн Н.Алтанхуяг “Япон, Солонгос, Хятадын худалдан авагчид Монголын эрүүл хөрсөнд ургасан чацарганыг Евро стандартаар бүтээгдэхүүн болгон гаргаж буй технологид огтхон ч эргэлздэггүй. Хуба Хаяа бол Монголын эрүүл хөрсөнд ургасан, бордоогүй чацарганаас ялгаж авсан охь. Чацарганы хальс, үрийг нь ялгаад, ус сахар нэмэхгүйгээр шууд савлаж байгаа. Тиймээс байгалийн витамины хаан гэж хэлж болно” хэмээн тодотгов.

 

Мөн тус компани чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган гаргаж буй. Энэ тосыг гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг  аж. Мөн энэ тос нь эрүүл мэндэд тун ач холбогдолтой юм байна. Энэ талаар үйлдвэрийн инженер Д.Ганзориг “Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээнэ. Харин зөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг Омегаг илүү ихээр агуулдаг” гэсэн тайлбарыг өглөө.  

 

Чацаргана жимс нь 150 гаруй төрлийн биологийн идэвхт бодит агуулсан, эмчилгээний чанартай дэлхийн шилдэг 10 хүнсний нэг. 150 гаруй төрлийн бодисын чанар, амин дэмийг алдагдуулахгүйгээр Герман технологиор боловсруулж гаргасан Хуба Хаяа нь хүний биеийг дархлаажуулж, эрүүлжүүлдэг ид шидтэй юм байна.

 

 

Дашрамд сонирхуулахад тус компани өглөөний цайнд зориулан шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа аж. “Өглөөний мэнд” нэртэй чацарганы нухашийг талхан дээрээ түрхэж идэхэд тохиромжтой юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин