Улаанбаатар
Монголын нүүрс далайг давж чадах уу
2017-9-11

Өмнөд Якутын Нерюнгри хотоос холгүй Колмар нэртэй уул уурхайн мангас компани Алс Дорнодод цахиур хагалж байгаа бололтой.

 

 

Тус компани баяжуулах үйлдвэр барьж, Ази номхон далайн нүүрсний зах зээлд түрэн орохоор Алс  Дорнодын далайн гарцууд дээр байраа эзэлжээ. Улмаар Азийн нүүрсний зах зээлд өндөр чанартай коксжсон нүүрсний найдвартай хямд нийлүүлэлтээр ноёрхож, Австралийг цохиход бэлэн болоод байна. Колмар компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Анна Цивилева Оросын “Известия” сонинд өөрсдийн хүрсэн амжилт ба хэтийн зорилгынхоо талаар багахаан “гайхуулжээ”. Өнгөрсөн жил гэхэд Колмар /KSL AG/-ийн экспортолсон нүүрс нь ойролцоогоор 1.5 сая тонн болжээ. Энэ нүүрсээ өмнөд Якутын “Deni Creek”уурхайгаас олборлож байгаа бөгөөд коксжсон нүүрснийхээ туршилтын нийлүүлэлтээ хийж, зургаадугаар сараас Хятадад өгч эхэлжээ.

 

Якутын энэхүү “Deni Creek”-ийн нүүрс нь маш өндөр хэмжээний коксжсон агуулгаараа Австралийн нүүрсний чанартай өрсөлдөх хэмжээнд хүрсэн нь энд анхаарал татаж байна. Мөн Кolmar Sales and Logistics (KSL AG) компаний нүүрсээр хангахаар  зорьж буй улс орнууд манай нүүрсний зорьж буй зах зээлтэй яг мөргөлдөж байгаа юм. Тус  компаний зүгээс мэдэгдэж буйгаар бол Deni Creek-ээс гарсан нүүрс хүрэх ёстой гол зах зээл бол Ази номхон далайн орнууд тэр дундаа Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон. Энэ бол сая манай Ерөнхийлөгчийн айлчлалаар дахин эхлүүлсэн тойруу замаар нүүрсээ зарах гол зах зээл ба нүүрс худалдан авагч улсууд.  

 

Манайхан 4500 км төмөр зам тавиад далайн боомт дээр нүүрсээ хүргэнэ гэж байгаа. Харин Колмар компани хаяанаас нь буюу Якутаас нүүрсээ олборлоод шууд Нахотка боомтоос Ази номхон далайн нүүрсний зах зээлд хямд зарж, өрсөлдөөнд удаан ноёрхсон  Австралийг шахна гэж итгэл төгс хэлж байна. Гэтэл дэргэдүүр бид өрсөлдөж, 4500 км төмөр зам гялс тавьж дуусгаад гэнэт гараад ирэх юм байх...

 

Бид өнөөг хүртэл хаяандаа байх Хятадын зах зээлдээ ч хүчтэй өрсөлдөж чадахгүй байгаа хэрнээ энэхүү далайн цаадах нүүрсээр цангасан зах зээлд хүрэх тухай олон жил ярьсан. Энд  хоёр чиглэлийг нүүрсний салбарынхан ярьж ирсэн. Хятадын Тэнжин боомт хүрч, тэндээсээ далайн цаадах орнуудад нүүрсээ борлуулах. Нөгөө хувилбар нь тойруугаар буюу Оросын нутгаар дайруулан Нахотко, Ванино зэрэг суурин боомтод хүргэж, тэндээсээ Ази номхон далайн чанад дахь  орнуудад нүүрсээ хүргэх.

 

Эхний хувилбараар буюу Хятадын Тэнжин боомт хүрэхийн тулд өөрийн хил хүртлээ 274 км төмөр зам тавих шаардлагатай. Харин хоёр дахь зам буюу ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх бол 4500 км төмөр зам тавих хэрэгтэй. Энэхүү 247 ба 4500 км-ийн зөрүүнээс тээвэрлэлтийн болоод эцсийн нэрлэх үнэ өртөг ямар зөрүүтэй болох нь хэнд ч харагдана.

 

 

Хятадын зүгээс Замын Үүд-Тэнжин гэсэн маршрутаар Монголыг нүүрсээ гаргахад ямар нэгэн хаалт хийгээгүй ба энэ боломжийг нээж өгч далайн боомтын чөлөөт бүст нүүрсээ буулгах 200 га талбайг Монголын талд олгосон байдаг. Энэ талаар баярын тууз, сүрлэг хөгжимтэй нэвтрүүлэг, мэдээ зурагт, хэвлэлээр зөндөө гарч байсан. Гэвч зөрүүд гөжүүд манайхан өөр хоорондоо үзэлцсээр 274 км төмөр замаа эхлүүлж  чадаагүй гацаасан.

 

Ингээд 10-аад жилд “Төмөр замын асуудал” гэж бие даасан хэлэлцүүлгийн салбар бий болсон бөгөөд сүүлдээ  бүр буруугаар эргэж “Төмөр замын хэрэг” гэсэн малгайтай хавтаст хэргийн дуулиан гарсан.

 

Ерөнхийлөгч маань Владивостокт очиж, В.Путинтэй уулзаж гар барингуутаа хэлсэн санал бол Алс Дорнод хүртэл нүүрсээ довтолгон, далайн гарц дээр хүргэх тухай байлаа. Энэ саналаа тавихдаа “тэгж болох уу ч” гээгүй бололтой юм. Урьд яригдаж байсан нээлттэй төсөл тул шууд л энэ тойруу замын тээвэрлэлтийг хийхэд үнэ тарифийн хөнгөлөлт үзүүлэхийг шууд хүсчээ. Оросууд “Давай... Хорошо ” гэсэн ба энэ нь манай шинэ Ерөнхийлөгчийн анхны дээд хэмжээний уулзалтын дотооддоо шуугих хамгийн топ мэдээ болов.

 

 

Өөдрөг байя гэх юм. “Давай” гээд 4500 км төмөр замаа тавьчихлаа гэж амарханаар бодъё. Хятадын хилийг тойроод, Оросын нутаг дээгүүр давхиулаад алс Дорнодын боомт дээр  манай нүүрсний цуваа ирээд зогсож байна гэж төсөөлье. Харин энд хүрсэн байхад тонн нүүрсээ ямар үнэтэй дуугарч, ямар ашигтай зарах бол. Зардлаа хасаад, ашгаа нэмээд балансын үнээ хэлэхэд биднийг цохих өрсөлдөгчид тэнд “уже” гараад ирсэн байна. Тэд боомтын хаяанаас өртөг зардал багатай нүүрс олборлож буй тул аманд  багтсан хямдхаан үнэ хэлж чадна гэдэг манай гол аюул.

 

Якутын “ Creek”-ээс олборлосон өндөр чанарын коксжсон Колмарын нүүрс хэдхэн км тээвэрлэгдээд Нахотко суурин боомт хүрч чадна гэдгийг удирдага нь онцолж байна. Манай нүүрс сүнгэнэсээр Оросын хил хүрч байхад Кolmar Sales and Logistics (KSL AG)компаний нүүрс далайн боомтоос Хятад, Япон, Солонгос руу аль хэдийн маш хямдаар ачигдсан байна.

 

Мөн цаашлаад хоёрхон жилийн дараа буюу 2019 оны сүүлч гэхэд энэ компани өөрсдийн нүүрс ачиж буулгах терминалийг Хабаровскоос холгүйд барьж дуусгана гэж байна. Энэ нь мөн л манайхны нүүрсээ буулгаж болохоор харж буй Ванино гэх суурингийн хажууханд баригдаж таарч байна.

 

Тэгвэл энэ ширүүн өрсөлдөгчид хэзээ бидний тэмүүлж буй Алс Дорнод, Ази номхон далайн зах зээлээс холдох бол гэхээр ойрын 50 жилдээ сууж байхаар юм. Нүүрсний чанар болоод нийлүүлэлтээрээ Австралийг шахна гэж Алс Дорнодын боомтуудын аман дээр сууж байгаа энэ том нийлүүлэгчийн хаагуур нь 4500 км тойрч тээвэрлэгдэх манай нүүрс гарч ирж, яаж хямд үнээр өрсөлдөх нь судлаачдын гайхлыг төрүүлж байна.

 

Одоо бид харин бодит байдлаа нэг харцгаая. Өнөөдрийн нөхцөлд машин цуваагаар 1 тонн нүүрсний тээврийн зардал 26 ам доллар. Тавантолгойгоос 274 км төмөр зам баригдчихсан бол 1 тонн нүүрсийг 6 ам доллараар тээвэрлэх байлаа.  Тонн тутмаас 22 амдолларын зөрүү гарч байна. 247 км төмөр замын ард гарсан бол маш их “ногоон” Монголдоо үлдэх байсан. Харин тойруу буюу ОХУ-ын нутгаар дайрсан замаар ачихад тонн тутамд багаар бодоход 70 доллар нэмэгдэнэ гэсэн эдийн засагчид тооцоо хийжээ. Энэ мөнгө Орос ах нарын дансанд үлдэнэ.

 

Бид дайн хийх тухай бус наймаа хийж, ашиг олох тухай ярьж байгаа. Алс Дорнодыг ойртуулах Ерөнхийлөгчийнхөө санааг хувьдаа дэмжих байна. ОХУ найрсаг хөршийн зан, геополитикийн бодлогоор тээврийн татвар, тарифаа хөнгөлж болно. Харин бидний тойруу замд аль хэдийн байраа эзэлсэн байгаа Кolmar (KSL AG)  зэрэг том нийлүүлэгч Монголын нүүрсэнд найр тавьж зах зээлдээ амьдруулах уу. Нүүрснийхээ үнийг нь ганц доллараар унагахад л Монголын нүүрсийг алсын алст байх далайн боомт дээр түгжиж чадахыг яаж үгүйсгэх вэ?!

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TUMUR ZAMIINHNAAS BOSOO HEVTEE SHUGAMIIN TUNUR ZAMAA OGTOLTSUULJ BARIH ZURAGT OORCHLOLT ORUULJ OGTOLTSUULAHGUIGEER DAVHAR HOLBOOD BARIULMAAR YUMDA
2017-11-26
Зочин:
SHINE TUMUR ZAM TOSOLD BOSOO HEVTEE SHUGAMIIN TUMUR ZAMAA OGTOLTSUULJ BARIHIIN HAJUUGAAR HOOROND N OGTOLTSUULAHGUIGEER HOLBOVOL
2017-11-05
Зочин:
BOSOO HEVTEE CHIGLELEES IREH TUMUR ZAMIIG SAINSHANDAD OGTOLTSUULJ BARIHAAS GADNA HOLBOJ BARIVAL
2017-10-22
Зочин:
SAINSHANDAD BOSOO HEVTEE TENHLEGEES IRSEN TUMUR ZAMIIG DAVHAR OGTOLTSUULAHGUIGEER HOLBOJ BARIVAL
2017-10-22
Зочин:
HYATDUUD BAAHAN MUHAR TUMUR HIL RUU TULGAJ MUHAR TUMUR ZAMAAS OORTSGUI BOLGOJ EZLEH BODLOGO BARIJ YAVUULJ BAIGAA
2017-10-21
Зочин:
TUMUR ZAMIIG GADAADAD ZIVHON SHUUDAN ACHAA
2017-10-11
Зочин:
usan ongotsond noots kran baidag ayulgui
2017-10-07
Зочин:
VLADIVOSTOKIIG ASHIGLAH BOLOMJOO ALDVAL MUHAR TUMUR ZAMAAS OOR UZEH YUMGUI ORON BOLNO
2017-10-07
Зочин:
yana yana Mongol uls neg bol orosiin golog bolno neg bol haytadiin golog bolno
2017-09-21
Зочин:
Зөв. Иймэрхүү байдлаар бодитоор асуудлыг тавих хэрэгтэй байна. Манай ерөнхийлөгч арай л биш байна аа. Баярхүү гуай нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид ерөнхийлөгчийн санаагаар бол 4500 км-т төмөр зам тавих биш оросын төмөр замыг ашиглан хөнгөлөлттэй нөхцлөөр нүүрсээ Восточный боомтод хүргэх болоод байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн Улаанбаатараас тооцсон зай. Үүн дээр уурхай хүртэлх зай нэмэгдэнэ. Ингэхэд тонн тутамдаа 70 долларын зардал төлөх болж байгаа юм байна. Гэхдээ энэ бол хэнд ч тодорхой утгагүй зүйл. Бид уурхайнхаа аман дээрээс 50 доллараар нүүрсээ нийлүүлж байна. Тээврийн зардал шингээд Хятадын хил давахад 70 болох юм байна. Хэрэв төмөр зам ашиглалтанд орчихвол 60 доллар болох нь ээ. Гэтэл бид 70 доллар төлж Восточны боомтон дээр аваачихад Япон, Солонгосууд бидний нүүрсийг тонныг нь 150-аас доошгүй доллараар авна гэдэгт ямар баталгаа байгаа юм бэ? Сүхбаатар, Халх голоор дамжуулан шинэ төмөр замын коридор барьж шууд Восточный орох тухай үлгэр ярьж байгаа. Энэ нь дээрх зайнаас 2 да
2017-09-20
Зочин:
П.Баярхүү үнэн зөвөөр бичжээ. Яаж Монголын нүүрсний бизнесийг унагах вэ явууллга. МС Эс -ийг унагах гэж байгаад Монголоо унагах нь дээ, чааваас. Оросын боомтоос хүссэн үнээрээ нүүрсээ зарна гэж жэнко Мөнхбаясгалан тэнэгтэж байна лээ. Бүр хүссэн үнээрээ нүүрсээ зарна гэж олныг мунхруулах хэрэг байгаа бололтой.
2017-09-20
Зочин:
Erguu erinhiilugch in 10 jiliin surguuld suulgaya
2017-09-20
Зочин:
Энэ Баярхүү үргэлж оросийг муулж үгүйсгэж байдаг өөдтэй мэдээлэл тавихгүй ээ магадгүй дэвэргэж худлаа юумыг уулын чинээ болгох зорилгтой
2017-09-19
wwwwwwwwww:
delhiin 3 r dain boloh geed baina tsaana chin..gantshan japanchuud geltgui zuun aziin ornuud ter chigeeree ireeduid boloh hyatadiin esreg daind beldeed nuurs nuutsluh zorilgoor manaihiig demjij baigaa..orosuud uunig zoosnii nuheer harj baigaa baih..yas uman deeree mongol orosiin nuurs niileed ch zuun aziin ornuudiig hangaj barahgui .. tiimees nuursee hujaa nart unegui ugduguu shuud boliod uned oruulaad zarsan ni deer..zam toiruu baih tusmaa urtug usnu uned orno gesen ug..zam oirhon baih tusmaa une ni bagasaj urtug unana..ene chin l hujaa nariin shantaajid orno gesen ug sh dee..he he
2017-09-19
Зочин:
ug ni xereldej muudaad bailgui 2 zamiig ni xoeulang ni neechixvel yasan yum be xo? Tanil talaa ashiglaxdaa mongolchuud shig sergelen uls baixgui shuu dee.Xyataduudtai xamaatan sadan ni xyatadiin nutgaar,orosuudtai xamaatan sadan ni orosiin nutgaar nairaa xiij bgaad mongoliinxoo toloo zutgevel erliiz xurliiz ni bna bna uu tsever mongol ni bna uu? xend xamaatai yum be? Mongol uls min l xogjij baival boloo yum bish uu?
2017-09-19
Зочин:
Bayarxuu gej xun arai l bishee.Manaixan 250 km tomor zamaa tavij chadaxgui baij yaj 4500 km tomor zam tavix bilee dee.ter chin munxag bi bodsonch orosiin tomor zamaar yavna shuu dee.Xujaa uzel davamgailaad bna uu? yaj ch baisan 2 taldaa xaalga gargax l xeregtei.Xyatad xezee neg tsagt mongoliin xiliig xaaval bid xojim amaa barix baix shuu.Delxiinornuudiin zan oorchlogdoj bna.Xyatad ediin zasgaaaraa manaixiig ezlexiig xusej bgaa gedgiig ogloo bolgon mongol xumuusd sanuulj bai gej.......
2017-09-19
Зочин:
Hulgaich battulgaa orsuud chiniI yarsanyg sonsood zad hohorloo otkuda vzialsia etoot czukcha geeve kkkkk
2017-09-18
ард:
ард түмэнд стратегийн ордуудаасаа хөдлөшгүй хувьцаа эзэмшүүлээчээ эрдэнэт шиг луйвардуулсаар байтал ард түмэн овоолсон шорооноос өөр зүйлгүй үлдэхнээ
2017-09-16
Зочин:
Улс төрчид юугаа мэдээ аж, ашигтай бол бизнемийнхэн хэлсэн хэлээгүй алалцаад л ороод ирнэ. үнэндээ оросууд өөрсдөө нүүрсээ хятадад зарах гэж үхэлдэж байхаад манайхан тийшээ зүтгээд байдаг стратегийн өөр сонирхол л байгаа байлгүй.
2017-09-16
Сум:
Пүрэвжавын Баярхүү гэгч өөрийгөө тоймч-оор өргөсжлөгч товариш мэдэн будлаж баахан донгосчээ. Гүтгэж хар Пи Ар хийж болсон юм бишүү? 4500 км тз тавина гэж хэнч хэлээгүй юм. Харин сайншандаар дайруулаад Дорнот хүртэл ТЗ тавьчихвал биданд ийм ийм боломж байна гэж л хэлсэн. Хуурамч цараайлсан Пүрэвжавын Баярхүү гуай та самар аягалж зардаг гэж бадъё. Тэгвэл ганцхан Ми овогтонд хэлсэн үнээр нь зараад суухуу? Эсвэл танай баруун хашааны Иванд бас зархаа бодохуу? Товхондоо Ийм л юмшдээ. Чиний хэмжээнд тааруулж ингэж зүйрлэлээ. Хил даваад алс дорнотын ТЗ гэж айхтар том хонгид байгаамшдээ. Якутад нүүрс байгаан үнэн. Олборлолтын хувьд ямар гэдгийг олж тооцход чиний толгой хүрэхгүй. Ямар сайндаа Туваагаас ТЗ татаж тээвэрлэлт хийнэ гэж Оросууд тооцоолсоныг сонссонуу? Ийм л юм. Үүнийг битгий улс төржүүлээд дэвэргээд бай.
2017-09-15
Үнэнийг өчис үү:
Тэгээд ч тэр боомт дээр бараг дахин унагаад зарсан ч одоогийн манай улсын Хятадын зах зээл дээр дотоод гадаадын шунахайчуудын шуналтай хуйвалдааны хямд үнэнээс өндөр байх тул боломж харагдаж байна. Битгий худал мэдээлэл явуулж бай. Улсаа худалдагсад ухаанаа бузарлагсад Атаа хорсолын боолууд амин хувиа бодогчид арчаагүй хүн шаарнууд мин дээ.Ганц нүүрс биш бүх боломж гэж хар даа .
2017-09-15
Зочин:
Баярхүү 4500км төмөр зам барина гэж худлаа бичээд бна. Хойшоо орос гарах манай төмөр зам хил даваад оросын төмөр замаар тээвэрлэгдэнэ. Тэрхүү тээврийн хөнгөлөлтийг Путинээс хүссэн. Зөв мэдээлэл өг л дөө. Төмөр зам гэхээр л Баттулгад бурууг наачих гээд бдг улс төрийн захиалгаа боль. Өчнөөн тэрбумаар идэж ууж байхын оронд хятад руугаа 247км төмөр замаа барьж байхгүй яасийн. Эрх мэдэл мөнгө нь байсаар бхад.
2017-09-15
Зочин:
Пүрэвжавын Баярхүү чи тоглоод байгаа юм уу эсвэл басамжлаад байгаа юм уу? Монгол Улсын Төр засаг чинь аль хэдийн Монгол Улсын Төр Засаг гэдэг статусаасаа салаад Энэ МАН,АН-ын хувийн компани болсон ш дээ? Тэгээд энэ балай мөрөөдлөө ярьж байгаа юм. Энэ нөхдүүд өөрийн халаасандаа мөнгө хийхдээ сайн тооцдог мөртлөө юм ярихдаа ашиг гэдгийг ер мэддэггзүй тийм хачин өвчин туссан хүмүүс. Тэр утгаараа энэ асуудлыг ярьж онигоо болж байгаа юм. Өөр юу ярих юм энэ Путинтэй. Ямар хоёулаа барилдаж энэ олныг баясгаъя гэж хэлэлтэй биш. Уншисан харсан үзсэн нь арай жулдаад байна. Энэ Ерөнхийлөгчийн ажил чинь Банк,үндсэн хөрөнгө луйвардаж хувьчил авах, Спиртын наймаанаас тэр өөр гэдгийг одооноос мэдэрч байгаа байлгүйдээ.
2017-09-15
зочин:
урд замаа яаралтай бариад энэ зэмыг бас заавал холбох хэрэгтэй.монгол улс ганцхан замаар ганц улсын газраар далайд хүрдэг байж болохгүй шүү дэ. ганцхан нүүрс л зөөх юм шиг бодохын ариа өөрөө хараад бодоод үз дэ малаа тоймч гэнэ шүү.
2017-09-15
Зочин:
Баярхүү зөв бичжээ. Оросын дарамтанд орно ш дээ. Тарифаа нэмлээ, гүйцээ. Төмөр зам үхмэл хөрөнгө болно. Энэ хорвоод юу ч мөнх биш.
2017-09-15
бат:
хятадад 40сая оросоор дамжуулан 40 сая нүүрс борлуулья гээд байна оркуудаа
2017-09-13
Зочинд:
орост л гэхэд намар болонгуут бүх вагон н нүүрсээ зөөгөөд дулааны цахилгаан станцруугаа цувааг...тэгэнгүүт н бусад барааг н зөөх вагон олддоггүй юм байна лээ....
2017-09-12
Зочин:
орост л гэхэд намар болонгуут бүх вагон н нүүрсээ зөөгөөд дулааны цахилгаан станцруугаа цувааг...тэгэнгүүт н бусад барааг н зөөх вагон олддоггүй юм байна лээ....
2017-09-12
Зочин:
Баярхүү хужаа хуцаач, яс хаях худлаа шаахаас өөр юм хий мал аа
2017-09-12
Зочин:
ter yriad bdag 274 km tomor zamiig chini ene nvvrs zoodog kampaniud lobidsoor bgaad ybuulaagvi shtee ter dund hytad kampanich bgaa
2017-09-12