Гэр цэцэрлэг стандартын ариун цэврийн байгууламжтай боллоо
2017-09-11

Японы “Мацүдониши ротари” клуб Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах VI цэцэрлэгт стандартад нийцсэн халуун, хүйтэн устай ариун цэврийн байгууламж барьж өглөө.


Өнгөрсөн жил 90 гаруй хүүхэдтэй, ойр орчим худаг байхгүй, зөөврийн устай Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгт 24 цагаар ажилладаг гүний худаг бариж өгсөн. Ингэснээр зөвхөн тухайн цэцэрлэгийн ундны усны асуудал бус  ойр орчмын айлууд нь тус худгаас ус авах боломжтой болсон билээ. 

 

Японы “Мацүдониши ротари” клуб нь хоёр дахь удаагаа Монголд тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд цаашид олон хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene ord talarhaj bna... mgl.n ereeduin ur huuhduud garaa sungaj bgaa japan ord bayrlaa ireeduin gerel gegee mgl .n ur udan ulam erdem suraasai ...
2017-09-11