Эдди Редмэйн: Би жүжиглэхээс өөр зүйлийг сайн хийж чадахгүй
2017-9-12

Нэрт физикч Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн“Амьдралын теором” кинонд бүтээсэн дүрээрээ өнгөрсөн онд алтан хүний эзэн болсон жүжигчин Эдди Редмэйн “GQ” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Данийн охин” гэх кинонд тоглосон билээ.

 

 

-Таны жүжиглэлтийг төгс, давтагдашгүй хэмээн олон нийт үздэг. Тоглосон кино болгоно тань давтагдашгүй. Та гэнэт л тодорсон. Нэг л мэдэхэд дэлхий нийтээрээ Эдди гэх залууг хайрлах боллоо. Ийм их амжилтын эзэн болно хэмээн бодож байв уу?

 

-Төсөөлж байсан уу гэж үү. Мэдээж хэрэг би амжилттай нэгэн болно гэдгээ мэддэг байсан. Гэхдээ ийм хурдан хугацаанд насан туршдаа мөрөөдөж байсан найруулагч болон уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллана хэмээн зүүдэлж явсангүй. Бүх зүйл гэнэтийн бас тааварлашгүй байсан. Аав минь нь үргэлж чи хичээ, зүтгэ. Хэзээ ч бусдыг хуур. Авъяасаа хөгжүүл. Тэр цагт амжилт чиний хаалгын тогших болно гэж хэлдэг. Аавынхаа хэлснээр би хичээсэн бас хөдөлмөрлөсөн. Эцэст нь би зорилгоо биелүүлж, сайн жүжигчин болох алхмаа сайн эхлүүллээ. Би жүжиглэхээс өөрийг сайн хийж чадахгүй.

 

-Сайн жүжигчин гэсэн үү. Та  бол домог.

 

-Баярлалаа. Надад суралцах зүйл их байгаа.

 

-“Данийн охин” кино нээлтээ хийгээгүй хэдий ч олон сая үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Таныг хэрхэн эмэгтэй болон хувирсаныг харахын тулд шүү дээ. Эллигийн дүрийг бүтээх ямар байв?

 

-Үнэхээр сонирхолтой. Шинэ зүйлд би их дуртай. Мэдээж хэрэг эмэгтэй хүний хувцас өмсөх, өндөр өсгийт өмсөх, бариун даашинз өмсөх, нүүрээ будах, эрэгтэй хүнтэй үнсэлцэх амаргүй байсан ч Элли надад таалагдсан. Алдаа гаргахгүй байх тал дээр их анхаарлаа хандуулсан.

 

-Таныг Эллигийн дүрийг бүтээхийн тулд хэн нэгнээс зөвлөгөө авсан гэсэн. Энэ үнэн үү?

 

-Үнэн. Би найруулагч Лана Вачовский. Их үнэнтэй зөвлөгөө өгч, дүрээ гаргана ирэхэд туслалцаа үзүүлсэн.

 

-Яагаад түүнээс зөвлөгөө авсан юм бэ?

 

-Лана Вачовский бол хамгийн их ашиг орлогтой найруулагчаас гадна яг л Эллитэй адилхан трансжендер. Нийгмийн завсарынх гэгддэг энэ төрлийн хүмүүсийн араншин болон амьдралын хэмнэл зэргийг Лана хамгийн сайн мэдэж байгаа.

 

-Дүрээ бүтээх явцдаа юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөв?

 

-Давс, чихрээ тааруулах хэрэгтэй гэсэн.

 

-Бодит амьдрал дээр Элли хүйсээ солиулж, дотроо байгаа хэн нэгнийг чөлөөдөг. Кино бус бодит амьдрал дээр танд ийм зүйл тохиолдвол?

 

-Энэ асуултын өөртөө үлдээмээр байна. Гэхдээ киноны дараа би эмэгтэй хүн болохыг хүссэн. Элли намайг бүрэн эзэмдэж, намайг чөлөөлөхгүй байсан. Би нүдээ аних болгондоо Эллиг бодож, эргээд зураг авалтадаа орохыг хүссэн. Элли намайг өөртөө дуруулсан. Жүжигчин хүн дүрдээ дурлана гэдэг гайхалтай ховор тохиолдол.

 

-Та хэллээ. Эрэгтэй хүнтэй үнсэлцсэн гэсэн. “Бөгтөр уул” кино дээр л бид эрчүүдийн үнсэлцэх хэсгийг их харсан. Та ижил хүйстэн биш учир их эвгүй байсан байх?

 

-Надаас ингэж асуувал би яах вэ хэмээн эхнэрээсээ асууж байснаа санаж байна. Эхнэр минь зүгээр л мэдрэмжээ хэл гэж зөвлөсөн. Анх удаагаа эрэгтэй хүнтэй үнсэлцэж буй учир их эвгүй байсан. Хэдий би үүргийнхээ дагуу жүжиглэх ёстой ч гэсэн би чинь эр хүн шүү дээ.

 

 

-Тэгэхээр эвгүй байсан гэж ойлгож болох уу?

 

-Тийм.

 

-Тэгвэл эмэгтэй хүн шиг хувцаслаж, нүүрээ будах ямар байв?

 

-Таалагдсан. Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол үзэсгэлэнтэй нэгэн байх байсан.

 

-Олны танил бүсгүйчүүдээс хэн таалагддаг вэ?

 

-Гүнжтэн Кейт Миддлтон.

 

-Та ханхүү Уильямтай нэг сургуульд суралцаж байсан биз дээ?

 

-Тиймээ. Оксфордын их сургуульд хамтдаа суралцаж байсан. Үнэнийг хэлэхэд бид тийм ч дотно байгаагүй. Түүнтэй нөхөрлөхийн тийм ч их хичээддэггүй байсан.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин