Х.Баттулга, М.Энхболд хоёр наймаалцав уу
2017-09-12

Прокурорын байгуул­лагын цахим хуудаст энэ сарын 4-ний өглөө Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн ярилцлагыг бэлтгэж нийтэлсэн байв.

 

 

“...Олны анхааралд байгаа зарим хэргийн талаар” гэсэн тодотголтой уг ярилцлагад төмөр замын хэрэг, 60 тэрбумын хэргийг хаасныг мэдэгджээ. Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдоод байсан. Харин 60 тэрбумын хэрэг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой холбоотой.

 

Прокурорын ярилцлагад “...Х.Баттулга холбоогүй нь тогтоогдсон. Түүнд холбогдох асуудлыг хаасан. Харин А.Гансүх, Б.Батзаяа нарыг шалгаж байгаа” гэсэн байв. А.Гансүхийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Б.Батзаяаг мөрдөн шалгаж байна гэсэн байв. 60 тэрбумын хэргийн тухайд “...М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар албан тушаал наймаалцсан нь тогтоогдоогүй. Бичлэг нь эх хувь биш хуулбар учир шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн АНУ-д шинжлүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

 

Ц.Оюунгэрэл энэ талаар “...Үнэн хэзээд ялдаг. Одоо хааж байгаа ч, дараа нь энэ хэрэг нээгдэж шалгуулж таарна” гэжээ. Прокурорын энэ мэдээллийн дөнгөж өмнөхөн НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөө мэдэгдсэн. Ингэхээр 60 тэрбумын асуудлаар Ц.Сандуй л “хариуцлага” хүлээгээд өнгөрч байх шиг байна. Олон нийтэд байтугай сэтгүүлчдэд хаалттай байдаг прокурорын байгууллага гэв гэнэтхэн, сайн дураараа, өөрсдөө бэлтгээд “анхаарал татсан хэргүүд”-ийн талаар мэдээлэл тараасан нь хачирхалтай юм.

 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд хоёр наймаалцаж, төмөр замын хэрэг болон 60 тэрбумын хэр­гээс мултарцгаав уу гэ­дэг хардлага олон нийтийн дунд бий боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дараагын сонгууль даан ч хол б.адаа энэ хооронд му ыг бүхэлд нь зарж дуусах хугацаа тиймээс энэ хоёр хүн хэрэв тохиролцсон бол тун удахгүй мэдэгдэнэ хэрэв үнэн бол ард түмэн үтэр түргэн босч төрийн эрхийг авах хэрэгтэй учир нь энэ улс,газар нутаг,баялаг,төрийн эрх мэдэл ер нь бүгд ард түмнийх юм байгаа юм 27 жил хулгайч нараар хангалттай тоглууллаа ер нь төрийн иргэлтэн дээр л тулж ирээд байна даа .ерөнхийлөгч миеэтэй наймаалцдаг л юм бол ард түмэнд өөр найдах юуч үлдэхгүй ...
2017-09-13
Зочин:
60 тэрбумын хэрэг чинь ил тодорхой,,,Төмөр замын хэрэг гээд байгаа чинь өөрсөдтэйгээ нэгдээгүй цэвр шударга Улстөрчдийг гүтгэж харлуулдаг гүтгэлгийн чинь нэг гэдэг нь анхнаасаа л илт байсышдээ,,Үхэхдээ Үхэр буугаа тавина гэдэг шиг л болиымаа,,, ха ха наадханд чинь итгэх хүн тэгээд байана ууу,,,аан ТА-г наймаалцдаг 60 тэрбумынхан та нар л өөрсдөө итгэж магадгүй
2017-09-13
Дэвж:
Ерөнхийоөгчөөр битгий оролдоочдээ түмэн олны санааг төөрөгдүүлэх нэг башир арга сэдэх гэж ядахынмаа нээрээ
2017-09-12
Зочин:
Энэ хэд ер нь монголын төрийг түйвээж байгаа шуламнуудаа даа Хийж байгаа үйлдлүүдийг нь сонсохоор ой гутах юм
2017-09-12
МУ-ын иргэн:
Наймаалцсан үгүйг ойрын цаг хугцаа харуулна.Гэвч магдлал одоогоор 70-тай.Хуйвалдсан байх аваас дараагийн сонгуулийн хугцааг хүлээх шаардлаггүй.АТОЗ-той нэгдэж УИХ-ыг тараах,Ерөнхийлөгчийг огцруулах аянд нэгдэцгээх нь зүйтэй байх.
2017-09-12
Болдбаатар:
3жилийн дараа ард түмэн дүнгээ тавинаа яахав тэгж л байг. Харин ард түмэн хэнд ямар дүн тавих бол. 2016оных шиг сонгочихоод дараа нь гоншигнох юм биш байгаа даа
2017-09-12
Зочин:
Ee chaavaasdaa
2017-09-12
иш:
Даанч байна даа. Биднийг үнэхээр доромжлож чадах юм даа. Хуулийн удирдалгууд худалдагдсан нь бидний нүдэн дээр ил байна.
2017-09-12
Иргэн:
МАНАН-гийн томчууд ард түмнийг ч ёстой дээрэлхэх шиг болох юм даа
2017-09-12
зочин:
Шоронд байх ёстой 2-доо, энэ 2
2017-09-12
Зочин:
Харин тиймээ, биднийг тэнэг гэж бодож байна
2017-09-12
Зочин:
Хөгийн 2 гэмт хэрэгтэн,
2017-09-12
дорж:
Же, Ми хоёр ганган наймаалцлаа даа. Же-г гадаад явах хооронд нь энэ бүхэн болж өнгөрлөө шүү дээ. Ард түмнийг тэнэг гэж боддог юм байх даа.
2017-09-12
Зочин:
Харин тиймээ, биднийг тэнэг гэж бодож байна
Зочин:
Үнэхээр ийм болсон бол эд нар холб явахгүй л гэсэн үг....
2017-09-12
naraa:
харагдаач ерөнхийлөгч хэзээ ч наймаалцахгүй горьд
2017-09-12