Трамп халдлагаар амиа алдагсдыг дурсав
2017-09-12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар 16 жилийн тэртээ террорист халдлагаар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдоод анх удаагаа халдлагаар амиа алдагсдад хүндэлтгэл үзүүлэж байна. Тэрбээр “Тэр өдрийг маш тод санаж байна. АНУ-ын түүхэнд хараар бичигдсэн террорист халдлага. Бид үргэлж сонор сэрэмжтэй байхыг сануулсан үйл явдал” гэж хэлжээ.

 

“Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладены захиалгаар террористууд онгоц барьцаалж, улмаар Нью Йорк хотноо байрлах дэлхийн ихэр худалдааны төвийг дайрсан билээ.

 

Энэхүү үйл явдлын улмаас 2983 хүн амиа алдсан юм. Аврагчид 1600 орчим хүний цогцсыг олж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн бол үлдсэн иргэдийг сураггүй алга болсон хэмээсэн юм. Халдлагын дараа ихэр худалдааны төвийн суурин дээр амиа алдагсдад зориулан гэрэлт цогцолбор барьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин