“Ирма” хар салхи 3.3 сая иргэнийг цахилгаангүй болгожээ
2017-09-12

“Ирма” хар салхи АНУ-ын Флорида мужид их хэмжээний хохирол учруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хар салхины улмаас 3.3 сая иргэн цахилгаангүй болж, хүндхэн нөхцөлд амьдарч буй талаар Флорида мужийн Захирагч Рик Скотт мэдэгдсэн юм.

 

 

Флорида мужид 20 сая иргэн амьдардаг бөгөөд хар салхины улмаас бүх сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг Захирагч гаргажээ. Нөхцөл байдал хяналтаас гарч буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп гамшигт өртөөд буй Флорида мужид онц байдал зарласан байна.

 

“Ирма” хар салхинаас хэдхэн хоногийн өмнө тус мужийг “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрч, үерт автуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
teneg:
Harvy salhi Floridag bish Texas-iig nomorson mangar aa
2017-09-13