Хүчтэй хар салхи Хятадыг чиглэв
2017-09-12

Номхон Далайд үүссэн “Ирма” нэртэй хар салхи 185 км/цагийн хурдтайгаар Карибын арлууд болон Пуерто Рико улс, Виржиний арал, АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан.

 

 

Тэгвэл “Ирма” хар салхитай  ижил хүчтэй “Талим” нэртэй хар салхи Филиппин, Тайвань болон БНХАУ-ыг чиглэн явж байгаа талаар “www.shanghaiist.com” сайт мэдээллээ.

 

Хар салхинаас урьтаж Бээжингийн эрх баригчид хагас сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, хорогдох байруудад байршуулсан байна. Хятадын зүүн өмнөд Фужянь мужийн эрэг дагуух хэд хэдэн хотыг хар салхи дайран өнгөрөх аж. Мөн Филиппин хар салхи дайран өнгөрөх магадлалтай бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргажээ.

 

“Талим” хар салхи өнгөрсөн амралтын өдөр Филиппинийн хойд хэсэгт үүссэн бөгөөд маргааш гэхэд Тайванийг дайрч, улмаар Хятадад хүрэх гэнэ.

 

“Хато” нэртэй хар салхи өнгөрсөн сард Макао, Хонконгийн дайран өнгөрч, 16 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Karibiin tengis gevel atlantiin dalai l baimaar yum.hevleheesee umbu hyana l daa.
2017-09-12
Зочин:
хятадын бүс нутгаар ширүүхэн шиг дайраад гарах хэрэгтэй байна нэг удаагийн тохиолдол юм жн нийлээн удаан хугацааны туршид бүс нутагт нь оршин тогтнох болтугай ха ха
2017-09-12
Зочин:
АШГҮЙ ДЭЭ
2017-09-12