“Мартагдашгүй намар”-ын залуус дөрвөн тонн төмс хураалаа
2017-09-12

 

Оюутнууд “Мартагдашгүй намар”-аар амьсгалан, 70, 80 оны стилиэр хувцаслан энэ сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорьсон.  Тэд ийнхүү тариаланчдад туслан ургац хураахаар явахдаа  Ерөө сумын IIбагийн сангийн аж ахуй дээр ажиллан дөрвөн тонн орчим төмс хураасан байна.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тариаланчдын хувьд ес, аравдугаар сард хамгийн их ачаалалтай буюу тэр жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе. Энэ саруудад хүн,  хүч дутмаг байдаг учраас жил бүр оюутан залуусыг ургац хураалтад гар бие оролцуулдаг. Тус үйлсэд сайн дураараа нэгдсэн  30 залууст талархаж байгаагаа тариаланчид илэрхийлжээ.

 

2013 оноос хойш зохион байгуулж байгаа “Намрын Ажил-Залуус” төслийн хүрээнд нийт 1000 гаруй залуус ургац хураалтын ажилд гар бие оролцжээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин