Франк де Бур ажлаасаа халагдлаа
2017-09-12

 

Английн Премьер лигийн улирлыг тун тааруу эхлүүлсэн 3 багийн нэг Кристал Палас багийн ерөнхий менежер Франк де Бур үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Өнгөрсөн ням гарагт тус баг Бөрнлид 1:0 харьцаатай ялагдал хүлээснээр нэг ч оноо аваагүй хэвээр үлдэж хүснэгтийн 19-р байранд жагсаж байна. Гол нь тус баг улирал эхэлснээс хойш нэг ч гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулаагүй байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт билээ.

 

Өнгөрсөн зун 3 жилийн гэрээтэйгээр Өмнөд Лондоны багт очсон Нидерланд мэргэжилтний хувьд ердөө 10 долоо хоногийн дараа ажлаасаа халагдсан юм. Премьер лигийн түүхэнд нэг багийг ийм богино хугацаанд удирдаад халагдаж байсан тохиолдол өмнө нь байгаагүй аж.

 

Ийнхүү Кристал Паласын удирдлагууд шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан мэдээтэй байна. Тэд хамгийн түрүүнд Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Рой Хожсонтой холбоотой тогтоосон гэнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин