Улаанбаатар
Өнөөдөр болох үйл явдал
2017-9-13

09:00 цагт: АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт 3 дахь удаагийн сургалт болно.


09:00 цагт: Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын семинар Улаанбаатар хотноо, Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно. Семинарт 17 орны 60 орчим өрсөлдөөний байгууллагын төлөөлөл оролцоно.


09.30 цагт: БСШУСЯ-ны 401 тоот танхимд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошуутай хамтарсан “Нэг бүс нэг зам” хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагаа, технологи дамжуулах эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.


09:00-16:20 цагт: Holiday Inn зочид буудлын хурлын танхимд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛАЛ” үндэсний форумыг зохион байгуулна.


11.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд холбогдох хуулиудыг зөрчин Алт 2 хөтөлбөрийг Заамар сумын Төмстий багийн нутагт хэрэгжүүлж эхэлсэн явдлыг эсэргүүцэн тус сумын ИТХ, иргэд малчид, нутгийн зөвлөлийнхөн мэдээлэл хийнэ.


11.30 цагт: MN-Мэдээллийн төвд “UBS” телевиз, Монголын дугуйн холбооноос “UBS” телевизийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бүх нийтийн дугуйн уралдааны талаар мэдээлэл хийнэ.


12.30 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол Улсын Консерватор /Хөгжим бүжгийн коллеж/-ийн 80 жилийн ойд зориулсан рок попын хүндэтгэлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Shuud.mn
Сонин хачин