”БАЛДОРЖ” шагналын эзэд тодорлоо
2017-09-13

 

Сэтгүүлзүйн шилдэг бүтээл “Балдорж” шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Ес дэх удаагийн “Балдорж” шагналын гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт 'Нулимстай бөхөн' нийтлэлээрээ хүртлээ. Харин шилдэг аравт дараах бүтээлүүд шалгарсан юм.

 

-Б.Баярмаа, Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонин- “Амины үнэтэй халуун тогоо” фото сурвалжлага

-“Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг-МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг

-Л.Ганчимэг “Өнөөдөр” сонин, “Аавын эзгүйд” реалити сурвалжлага

-Л.Нарантөгс “News agency”, “Нууц” Жамухын онгоны мөрөөр телевизийн цуврал сурвалжлага

-Г.Одгарав “Gogo.mn”, “Д.Нямбаяр: 200 жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” ярилцлага

-Ц.Оюундарь, Х.Шинэ-Од МҮОНТВ: “Эр бор харцага” олон ангит кино

-Ж.Сувдмаа “Өнөөдөр” сонин: “Халаас нимгэн жуулчид Монголыг онилжээ” нийтлэл

-Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин: “Нулимстай бөхөн"

-Т.Энхбат “Өнөөдөр” сонин: “Сул ханшийн ашиг” нийтлэл

-Э.Эрдэнэцэцэг “Өнөөдөр” сонин: “Монголоо мэдэхгүй монгол” нийтлэл

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин