Эва Лонгория жирэмсэн болжээ
2017-09-13

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория хоёр жилийн өмнө Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтай хуримаа хийсэн билээ.

 

 

Тэгвэл хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Хос Грект амарч буй бөгөөд өчигдөр гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Энэ үеэр жүжигчин бүсгүй бие давхар болсон нь тодорхой болжээ. Түүний гэдэс мэдэгдэхүйц томорсон байв.

 

Өдгөө 42 настай Эва энэ оны эхээр “People” сэтгүүлд “Би ээж болохыг хүсч байна. Нөхөр минь ч их хүсч байгаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин