Улаанбаатар
Албан тушаал горилсон “улаан батлах”
2017-9-13

 

Эрх баригч намд Засгийн газраа бүрдүүлэх хугацаатай тулаан өрнөж байна. Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлэх хуулийн заалттай. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлээд 7 хонож байгаа.

 

Ирэх намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд цаг үеийн шаардлагаар шинэ Засгийн газрын томилгоо бичигдэх нь.  Хаврын чуулганы завсарлагааны үлдсэн хугацааг МАН-ын гишүүд тойрогтоо  бус  Тусгаар тогтнолын ордноор эргэлдэж, өнгөрүүлж байна.  Цаашлаад нам дахь ороо бусгаа цаг үеийг ашиглан, ажил, албан тушаал горилогч гишүүд  улаан батлахаа өвөртлөн эргэлсдээр байгаа нь нууц биш.

 

Намын шинэ удирдлагыг томилох, шинэ Засгийн газрыг байгуулах гээд албан тушаалын өндөрлөгийн төлөө бүлэг, фракцуудын тохироо явагдсан өдрүүд үргэлжилсээр. МАН-ын бага хурлыг  хотын буюу МАН-ын даргын фракц  бүрдүүлдэг.  Тиймээс ч дараагийн намын дарга, Засгийн тэргүүнээр хэн ч томилогдсон хүн нь өөрчөгдөхөөс  бодлого хэвээр хадгалагдана гэж олон нийт харж байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар “60 тэрбум”-ын асуудлаар НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдан орж чадаагүй тэрбээр хариуцлага тооцуулж, ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхой. Тиймээс шинээр томилогдох даргад  ирэх 2020 оны сонгуульд нийслэлийн тойргийг удирдан орох үүрэг ногдох учир, тал талын асуудлыг бодолцож томилох биз. Магадгүй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид энэ үүрэг ногдож ч болох.  Улаанбаатар хотын захирагч нь нийслэлийн намын хороогоо удирдаж ирсэн түүхэн замнал бий.

 

Харин МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаал тус тусдаа явах . Хуулийн хугацаатай учир тус намын Их хурал хуралдахаас  өмнө Засгийн газар байгуулагдана.  Ерөнхий сайдаар томилогдсон эрхэмд давхар намын даргын албан тушаалыг өгөх эсэх нь эргэлзээтэй.  Өнөөдөр Ерөнхий сайдад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Бямбацогт, харин МАН-ын даргад Н.Энхболд нар  томилогдох таамаглал явж байгаа. Энэ нь нэг талаас намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалыг хашихгүй байх бодлогыг эрх баригчид барьж буйг илтгэнэ.   Ер нь  шинэ Ерөнхий сайдын хэр хүчтэй, нөлөөтэй байх  эсэх нь намын даргын томилгооноос харагдах асуудал.

 

Шинээр байгуулагдах Засгийн газрыг бодлогоо гардан хэрэгжүүлээд явдаг, хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаггүй байхыг нийгэм харж, хүлээж байгаа.  Гэвч шинэ Засгийн үйл ажиллагаа хэр явагдахыг Ерөнхий сайд бус эрх баригчид шийднэ. Тодруулбал, намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдож байж эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлдэг.

 

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Удирдах зөвлөлийн хурлаар намын бага хурлын товыг тогтоохоос гадна дараагийн Ерөнхий сайдын тохироо ч яригдана.

 

Эрх баригчид Ерөнхий сайдын  томилгоог тохирсоны дараагаар танхимын бүрэлдэхүүний  хувь заяа шийдэгдэх юм. Цаашлаад яам, агентлагийн дарга нар ч бүхэлдээ биш гэхэд явцын дунд мэр сэр өөрчлөгддөг.  Тиймээс л албан тушаал, эрх мэдлийн төлөө МАН-ын гишүүд улаан батлахаа барин дугаарлаж байна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХӨӨШ СҮХБАТ Л БИШ ШҮҮ. АН НАМЫН ГИШҮҮН ЮМ БИЛЭЭ ШД
2017-09-14
MUUR:
EE BURHAN MINI TER MUNGU UGCH ALBAN TUSHAALD OCHSON HUMUUSIIG L BITGII HALAASAI , TEGVEL TED NAR CHIN IH MUNGUU ALDSAN BOLHOOR DAHIAD BOSLOGO UIMEEN BOLNO SHUU DEE
2017-09-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-13
зочин:
Иргэд Хүрэлсүхийг л шинэчлэл хийхийг хүлээж байна даа, нам шинэчлэгдвэл төр шинэчлэгдэнэ ээ,
2017-09-13
ЗАЛУУЧУУД ХЭРЭГГҮЙ ЦАГ НЬ БОЛООГҮЙ:
ДАВХАР ДЭЭЛГҮЙ МАН-н ГИШҮҮН САЛБАР САЛБАРЫН ЧАДВАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИН ОЛОН БИЙ ТЭДНЭЭС ТОМИЛЖ БАЙЖ Л МАН АВРАГДАНА ӨӨР ГАРЦГҮЙ. ӨӨРСДИЙНХӨӨ БАЙРЫГ СОЛЬЖ ТАВЬЖ БУЛАЙТАВ ДАА
2017-09-13
Зочин:
ЗАЛУУЧУУДАА ГАРГАХ ЦАГ БОЛСОН, ӨӨРИЙН БОДОЛТОЙ ЭНХБАЯР БАЙНА, ХҮРЭЛСҮХ Ч ЭХ ОРОНЧ ХҮН, ШИНЭ ӨӨРИЙН БОДОЛТОЙ ХҮН ЭНЭ МЭТ ХҮНЭЭ ЗАСГИЙН ТЭРГҮҮНД ГАРГАХ ЦАГ БОЛСОН. АМЖИЛТ
2017-09-13
L:
MAN Iim nam bgaagui M Enhbold Iim muu bolgoloo Hun bur medej bgaa
2017-09-13
зочин:
Хөөе Улаан Коммунистуудаа, Хурдхан учраа олж Засгийн газраа байгуулаач, Цаана чинь Өвлийн бэлтгэл ажил, Улс орны өчнөөн төчнөөн ажил Та муусайчуулаас болж зогсоод, хүлээгдээд байна, МАН энэ Улс орныг үнэхээр сүйрүүлж дуусахнээ,
2017-09-13
dsn:
busad n yahav ter suhbaatar aimgiin zasaa dargiig bushuu solihgui bol tuilbargui hun bn ,ulaand uravdag ,shard sharavdag odoo ueiin zagvriig tugs ezeshiee! aimgiin ard olon er n setgel tuvshin bish boljee.
2017-09-13
irgen:
luivaraa hiigeed alban tushaalin hoinoos ulairch man alaltsaj bndaa
2017-09-13