Улаанбаатар
Макрон хар салхи дайрсан арал дээр очжээ
2017-9-13

“Ирма” хар салхины уршгаар Карибын тэнгисийн орнууд их хэмжээний хохирол амссан билээ.

 

 

Хар салхины улмаас Барбуда арлын барилга байгууламжийн 90 хувь нь нурж, дахин ашиглахын аргагүй болсон юм. Мөн Карибын тэнгисийн орнуудад л гэхэд уг байгалийн гамшгийн уршгаар 23 хүн амиа алджээ.

 

Тэгвэл өчигдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гамшигт өртсөн бүс нутгуудад очиж, нөхцөл байдалтай танилцсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Мөн Карибын тэнгисийн улсуудад Францаас гадна Их Британи, Нидерланд улсын эрх баригчид дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин