Улаанбаатар
Пхеньян: АНУ-д их өвдөлт мэдрүүлэх болно
2017-9-13

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдаж, 100 хувийн саналаар зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн Хойд Солонгосын эсрэг урьд өмнө нь байгаагүй хатуу хориг тавихаар тохиролцсон билээ.

 

 

Мөн Хойд Солонгосын гол холбоотон болох ОХУ, БНХАУ-ыг тус улсад үзүүлдэг бүхий л тусламж болон худалдан авалтаа зогсоохыг шаардаж эхлэв. Хэдий хоёр улс “Хойд Солонгосын эсрэг хориг тавих нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн Аюулгүй зөвлөлд сануулж байсан ч эцсийн мөчид бодлоо өөрчилж, хоригт гарын үсгээ зуржээ.

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу шинэ хоригийн асуудлаар Аюулгүйн зөвлөл хуралдсан билээ. Тэгвэл улсынх нь эсрэг шинэ хориг тавихаар болсныг Хойд Солонгос эрс буруутгаж, АНУ-ыг заналхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Бид тун удахгүй АНУ-д их өвдөлт мэдрүүлэх болно” гэж мэдэгджээ. НҮБ дахь Хойд Солонгосын элч Хан Тэй Ду “Вашингтон улс төр, эдийн засаг, цэргийн мөргөлдөөнийг сонголоо. Аюулгүй зөвлөл хэтэрхий буруу шийлвэр гаргалаа. Нэн даруй шийдвэрээсээ татгалзах хэрэгтэй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
БНМАУ:
Империалистуудын өмнө толгой гудайхгүй эх орноо хамгаалах ариун үйлсэд нь БНАСАУ.н ард амжидт хүсье.АНУ цэргийн хээрийн сургууль явуулахаа болиод тус хойг дахь цэргийн баазуудаа хаагаад зайлсан тэр итгэлцэл,энх тайван тогтоно
2017-09-13
Ma:
Muu teneg nowsh chine yugaaraa seeded bnaa
2017-09-13