Засгийн газрыг яаралтай байгуулахыг хүслээ
2017-09-13

 

МҮЭ-ийн холбооноос УИХ-д мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд Засгийн газрыг яаралтай байгуулж, хэвийн үйл ажиллагааг нь хангахыг хүссэн байна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

МЭДЭГДЭЛ

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. 


Монгол Улсын Засгийн газар огцроод 5 хонож байгаа хэдий ч цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарч ажиллахыг мэдэгдэе.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za ene tembuunuud bas yuch ve dee
2017-09-13