Улаанбаатар
8 эсвэл 24
2017-9-13

 

NBA-н Лос Анжелес Лейкерс багийн домогт тоглогч Коби Брайнтын дугаарыг мөнхлөх ёслол энэ оны 12-р сарын 18-нд болох гэнэ. Энэ тухай багаас албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ч улирлын тасалбар эзэмшигчдэд 12-р сарын 18-нд “онцгой арга хэмжээ” болох тухай захиа очсон байна.

 

Харин үүнийг олон эх сурвалжууд Коби Брайнтын дугаарыг мөнхлөх ёслол байх болно гэж мэдээлж байгаа юм. Домогт Абдул Жаббар, Уилт Чэмбэрлин, Мэжик Жонсон, Жэрри Уэст, Шакил Онил нарын хамт өмсгөлөө байрлуулах болсон Коби Брайнт тамирчны замналаа нэг л багт үдсэн ч хоёр өөр дугаарыг өмссөн байдаг.

 

Тэрбээр 1997-2006 он хүртэл 8 дугаартай тоглож 3 удаа аварга цолыг хүртсэн бол 2006-2015 онд 24 дугаартай тоглож аваргын цомыг дахин 2 удаа өргөж байв.

 

Лейкерсийн удирдлагууд харин аль дугаарыг сонгох бол? Эсвэл хоёуланг нь уу?       

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин