“ДЦС-4”-ийн под станц шатжээ
2017-09-13

“ДЦС-4” ТӨХК-ийн хашаанд под станц шатаж байна гэсэн дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 18, 14, 26, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

 

 

Гал сөнөөгчид шуурхай ажиллан галын тархалтыг зогсоосон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин