Улаанбаатар
108 метр зээгт наамлан бүтээлийг гэр бүлийн хоёр санаачилжээ
2017-9-13

“Монголын нууц товчоо”-г дүрсэлсэн 108 метр эсгий зээгт наамлан бүтээлийг олон нийтэд таниулах ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.

 

 

Энэ үйлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа хэмээх гэр бүлийн хоёр санаачилжээ. “Хан Хэнтийн гар урчууд” хэмээх монгол гэр, сийлбэртэй тавилга, модон эдлэл, эсгий ширмэл үйлвэрлэх үйл ажиллагаа явуулдаг компани ажиллуулдаг гэр бүлийн хоёр Хүннүгийн үеэс өвлөгдөж ирсэн эсгий зээгт ширмэлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд сурталчлан таниулах зорилго тээн энэ ажлыг эхүүлжээ.

 

Д.Нэргүй уг бүтээлийн зургийг зурсан бол Ж.Нарантуяа бусад бүсгүйчүүдтэй хамтран 108 метр урт эсгий зээгт наамлан бүтээлийг хоёр жил урлахдаа 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдол заажээ. Уг бүтээлийг 21 аймаг болон Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй 28 ястан, монгол туургатны 5000 урчууд туурвисан байна.

 

Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20 мянган метр тэмээний ноосон утас, 100 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 летр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу ашиглажээ. Дүрслэх урлагийн энэ бүтээлийг Хэнтийн аймгийн хүндэтгэлийн хаалганы ойролцоо 24 ханатай гэр барин хадгалах юм байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Баяр хүргэе:
Та хоёрт баяр хүргэе. Хойшид хувцаслалтандаа анхаарвал зүгээр. Даруй байх хэрэгтэй. Энэ их мөнгөн тоногтой суран бүс ямар хэрэгтэй юм бэ, түүн дорвол дурдан даавуун бүс нь хэрэгтэй шүү дээ, өвөрт хийсэн юм ч унахгүй, өөрийн дураар чангалж суллаж болно. Ер нь ямар ч хэрэггүй, дэмий илүү дутуу юмаар яах юм бэ?
2017-09-13
Иргэн-Ахмад багш:
Сайхан бүтээл болсоон-Баяр хүргье. ТВ-ийн ярилцлагыг харж байхад эмэгтэй нь, Би гэж их ярих юм билээ, зохимжгүй харагдсан шүү! Нөхрийнхөө зурсан зурагаар оесон гэхээр зураггүй бол яах байсым бол? гэж бодогдож суусан. Бид гэж ярьж, бодож байх хэрэгтэй! Залуу улс дэм дэмэндээ их л зүйл бүтээх байлгүй!
2017-09-13