Уурхайчид цалин нэмэхийг шаардлаа
2017-09-13

"Эрдэнэт үйлдвэр" ил уурхайн Үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд удирдлагууддаа дараах дөрвөн шаардлагыг тавьсан бөгөөд, түүнийг биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ илэрхийллээ.

 

  "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хороон дарга П.Баттөр: Баялагийг бүтээгч уурхайчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаанд дөрвөн шаардлага тавьсан. Нэгдүгээрт, үйлдвэрийн захиргаа шилэн дансны хуулийг бүрэн төгс хэрэгжүүлэх, хоёрдугаарт,  уурхайчдын үндсэн буюу цагийн цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, гуравдугаарт, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэсийн үнийн урамшуулал олгох журмын дагуу нийт ажилчдад урамшуулал олгох, дөрөвт барилга засварын цехийн ажилчдын цалинг энэ оны тавдугаар сарын нэгний өдрөөс арван хувиар нэмэгдүүлэн бодож олгох ёстой.  Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлана. Дэлхийн жишиг үйлдвэр гэж ярьдаг “Эрдэнэт үйлдвэр” ажилчдадаа дэлхийн жишигт нийцсэн цалин өгөх ёстой" гэв.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
МУ-ын иргэн:
Эрдэнэ энд тэнд дарамт үзүүлэж байгаад мөнгө олох боломжтой газар нь поп-доод явдаг юм бишүү? Өөрийгөө галдаад хэний хөрөнгөөр амьд гарсанаа санаж явах хэрэгтэй.Өөрийн амиа хорлосон хүнд оршуулах газар өгдөгүйг санаж яваарай.Мөнгө олох хоцрогдсон аргаа болих хэрэгтэй
2017-09-14
Зочин:
Ene Erdene geed neg goliison baagii uuruu sanaandgui gal aldchaad odoo teruugeeree hun ailgaal mungu avaad yavaad baidag... ard ni ajilchid ch hetsuudej bna daa...
2017-09-13