ФОТО: ”ДЦС-4”-ийн под станцыг сэргээн засч байна
2017-09-13

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад өнөөдөр гал гарлаа. Галын дуудлага 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоожээ. 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваа "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Галын улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гараагүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэсэн тайлбарыг өглөө.

 

 Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол улсын маань ганц найдвар шүү дээ цахилгаан үйлдвэрлэдэг амжилт
2017-09-14
irgen:
Mongoloor ded urtuu gedeg ium ch tee
2017-09-13
Зочин:
баяр хүргэе
2017-09-13