МАН-ын бага хурал 25-нд товлогдлоо
2017-09-13

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлын товоо тогтоожээ. Тус намын бага хурал энэ сарын 25-ны даваа гаригт хуралдах юм байна. Энэ бага хурлаар намын даргын сонголт болон Ерөнхий сайдын томилгоо яригдана.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад тав хоног өнгөрлөө. Харин энэ хугацаанд дараагийн Ерөнхий сайдын нэр тодорсонгүй. Нийгэм, улс төрийн олон асуудал хүлээгдэж буй учраас дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох шаардлагыг сөрөг хүчин болон бусад байгууллагууд УИХ-д хүргүүлээд буй юм. 

Shuud.mn
Сонин хачин