Улаанбаатар
Наймдугаар сарын ШИЛДЭГ тамирчин хэн бэ
2017-9-14

 

Монголын Үндэсний Олимпийн Хороо болон Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран сар бүр шилдэг тамирчин тодруулах болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь тухай сард Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүнгэх, амжилт гаргасан шилдэг тамирчдаа алдаршуулах, олон нийтэд Олимпизм, спортын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх явдал гэж зохион байгуулагчид онцолсон байна.

 

Тэгвэл өнгөрсөн 8-р сард Чөлөөт бөх, Жүдо, Бокс тэргүүтэй хэд хэдэн ДАШТ зохион байгуулагдаж, манай баг тамирчид ч чамгүй өндөр амжилт үзүүлсэн нь “Сарын шилдэг тамирчин”-ы төлөөх өрсөлдөөнийг чанаржуулж, сонголт хийхэд тун бэрх болгож байгаа аж.

 

Энэ сарын шилдэг тамирчны төлөө ДАШТ-ээс медаль хүртсэн нийт 9 тамирчин өрсөлдөж байгаа юм.  Эдгээр нь Чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн П.Орхон, хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаяр, Жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Д.Сумъяа, мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэг, хүрэл медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Г.Болдбаатар, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг болон Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай нар юм.

 

Эдгээр тамирчдад Спортын сэтгүүлчид санал өгч, хамгийн өндөр санал авсан тамирчин Сарын шилдэг тамирчнаар тодрох юм. Санал хураах ажил одоо эд дундаа үргэлжилж байгаа бөгөөд баасан гарагт дуусах гэнэ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Амгаланбаяр:
Яах аргагүй Сумъяө та нар барилдааныг нь үзээрэй
2017-09-15