Серена Уильямс охиныхоо зургийг дэлгэв
2017-09-14

АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс болон “Reddit” порталын үүсгэн байгуулагч  Алексис Оганян нар энэ сарын 1-нд охинтой болсон юм.

 

 

Хос охиндоо Алекс Олимпа Оганян Жр гэх нэрийг хайрлажээ. Өдгөө 35 настай тамирчин бүсгүй өчигдөр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан охиноо олон нийтэд танилцуулсан талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр охиноо тэвэрч буй зургаа инстаграмдаа байршуулаад "Танилц, энэ бол миний охин” гэж бичжээ. Энэхүү зураг ганцхан цагийн дотор 560 мянган лайк цуглуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин