Х.Баттулга: Байгаль орчны асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой
2017-09-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм болон Монгол дахь суурин төлөөлөгч Б.Транкман нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евро Азийн бүс нутагт цөлжилтөд хамгийн өртөмтий орнуудын нэг нь Монгол Улс байгаа талаар дурдаад энэ асуудлыг шийдэхэд хэрхэн анхаарах боломжийн талаар санал солилцохыг хүссэн юм. ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа говийн бүсийн усны асуудлыг шийдэх тухайд томоохон судалгаа хийж төсөл хөтөлбөр боловсруулсан талаараа болон ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд чиглэсэн дагуул хот байгуулах, нийслэл хотын дахин төлөвлөлт хийх орон сууцжуулах тухайд томоохон судалгаанууд хийж хөтөлбөр, бодлогууд боловсруулсан талаараа мөн дурдав.

 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм цөлжилтийг эдийн засагжуулах тухайд улс орнуудын хэрэглэж байгаа туршлагыг анхаарах талаар дурдаж, Индонез, БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа туршлагуудын давуу талыг товч танилцуулж, Монгол Улсад ч ийм боломж байгаа талаар ярилаа. Индонез улсад л гэхэд халуун орны ойг түшиглэсэн эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжүүлж цөөн хэдэн сарын дотор 330 сая ам.долларын хөрөнгө босгон 80 мянган га талбайг ойжуулж, 200 мянга гаруй хүнийг ажиллуулсан жишээ байгааг уулзалтад оролцогчид ярилцлаа. БНХАУ-ын тухайд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, уур амьсгалд зохицсон буюу цөлжиж байгаа бүс нутагт зохицсон эмийн ургамлын тариалалт эрхэлж байгааг НҮБ-ынхан танилцуулав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн жилийн өмнө л манай улстай ижил цөлжилтийн асуудалтай байсан Канад Улс асар их мод тарьснаар уг асуудлаа шийдээд зогсохгүй өнөөдөр дэлхий даяар мод экспортолж, эдийн засагтаа асар том эерэг нөлөө авчирсан нь цөлжилтийг эдийн засагжуулсан нэг жишээ хэмээн яриад Монгол Улс бусад улс орнуудын энэ туршлагуудаас хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ажилгүйдэл, ядуурал, байгаль орчноо хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж байгаагаа онцлоод, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн олон ажлууд санаачилж буйгаас заримыг нь жишээ болгон дурдав.

 

Тухайлбал, байгаль орчноо хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд уул уурхай эрхлэгчдээс хөрөнгө босгох, говьд хийгдсэн усны судалгаануудад суурилсан тариалан эрхлэх, ингэснээр хүнсний ногооны экспорт хийх боломж гэх мэт асуудлыг хөндөв. Мөн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн Лондон хотын агаарын бохирдлын жишээг дурдаж, Улаанбаатар хот дэлхийн хэмжээнд агаарын бохирдлоороо одоогоор нэгдүгээрт орж байгаа. Үүнийг шийдэх хамгийн боломжит арга зам нь дагуул хотууд байгуулах хэмээн үзэж энэ тухайд анхаарч ажиллаж байгаа талаараа ярилцав.

Shuud.mn
Сонин хачин
Erguu sheesuudee:
Ym bolgoniig bolohgui butehgui gedeg harin ta nar haanahiin lalaruud ve
2017-09-15
irgen:
Irgediin chini eruul mend 1-r asuudal. Hii demii baigal gej haduurahaa bolio.
2017-09-14
Hujaa?:
Нацист Герман ялагдаж Нюрнбергийн шүүхээс нацизмын гэмт хэрэгтнүүдийг шүүсний дараа НҮБ-г байгуулсан гол шалтаануудын нэг нь хүмүүсүүдийг яс үндсээр ялгаварлаж үзэн ядах үзлийн галыг дахин гаргахгүйд чиглэсэн байсан.Одоо Монголд анх удаа нацизм ксенофоб үзэл дээр дөрөөлсөн, Монголчуудыг доорд үздэг Оросын хүргэн гарч ирснээр таалагдаагүй болгоноо хужаа эрлийз гэж дайрах нь бараг албан ёсны байдалтай болж хувирч байна.Ганцхан жилийн өмнө Монголд ийм байгаагүй. Еврейчүүдэд буруу болгоноо тохсон Германы Гитлер,Геббелсээс эхлээд нацистууд амиа хорлож үхсэн.Монголд Женко Зика нарын ноёрхол удахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.Үнэндээ яривал Сэлэнгийн Зика жинхэнэ Монгол нь эргэлзээтэй л шүү дээ.Тэгээд ч одоо хужаа эрлийз гэж хараахдаа Женкогийн өсгөж байгаа нацистуудад үнэндээ яс үндэс нь чухал биш байгаа.Зүгээр л таалагдахгүй бол муу хужаа дуусаа.
2017-09-14
Долоо хэмжиж нэг огтолж байя, улс төрчидөө:
Монгол улсын эрх мэдэлтэнгүүд, ялангуяа, Ерөнхийлөгч бол үнэхээр л төрийн хар хүн байх ёстой. Үлгэрлэвээс, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан лугаа адил. Канад шиг Монголд мод тарьж цөлжилтийг сааруулах юм биз дээ, жаахан Монголын хөрсөнд буусан л юм яръя. Мод ургах газраа л ургана, түүнийг хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтэн биш, байгаль өөрөө заагаад өгнө. Ургахгүй газраа ургахгүй. Монголчууд байгаль дээр ургасныг нь сүйтгэхээ болиод сүйтгэсэн бол түүнийг нь сэргээх гэж зүтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн бүтээснийг л сүйтгэхээ боличвол тэр л хамгийн их буян юм.
2017-09-14