“Ид шидийн орон” маргааш нээгдэнэ
2017-09-14

 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын нээлт маргааш  болох гэж байна.

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулах ажил энэ оны хамгийн гэрэл гэгээтэй, олон хүний зүрх сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт байсан. Өнгөрсөн дөрөвдүгэр сард дөнгөж газар шорооны ажил нь эхэлж байсан бол  ордон цайз байгуулж гэр хорооллын бүүдгэр гудамжинд гэрэл гэгээ цацруулж байгаа.

 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн барилгын нээлт ямар нэгэн тууз хайчлахгүй тун даруухан, нээлттэй өдөрлөг хэлбэрээр гурав хоног болох гэнэ. Мөн хандивлагч болоод сонирхогч хэн болгонд нээлттэй аж.

 

Баянхошууны Зүүн салаанд байрлалтай, 200 метр квадрат талбайг хамарсан уг цогцолборт 50 хүүхэд тойрч суух саравч, өв соёл, уламжлалын зургаан ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөгийн талбай, хүлэмж, зам талбайн гэрэлтүүлэг, бага оврын цэвэрлэх байгууламж, шалны халаалт гээд олон бүтээн байгуулалт хийжээ.

 

Хүүхэд, хамгаалал хөгжлийн төвтэй есдүгээр сарын 15-17-нд танилцан “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэх боломжтой юм байна. Мөн нээлтийн үеэр хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөнийхөө талаар танилцуулах гэнэ. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bi ihenhi hurungu mungiig ni gargasiin
2017-09-15
zocnin:
hynii toloo hyyhdiin toloo hiij byteej bgaa byaunt yilst cnin talarhaj bayarlaj bna . gerhoroolold jiriin irged maani diilenx ni amidardag bilee. tedniigee gerel gegeetei yr hyyhdiig ni cnoloot tsagaa zow ongoryylex saihan towtei bolgoson sanaacnlagcn hyn hamt olond gunee talarhaju bnbaa
2017-09-15
zocnin:
hynii toloo hyyhdiin toloo hiij byteej bgaa byaunt yilst cnin talarhaj bayarlaj bna . gerhoroolold jiriin irged maani diilenx ni amidardag bilee. tedniigee gerel gegeetei yr hyyhdiig ni cnoloot tsagaa zow ongoryylex saihan towtei bolgoson sanaacnlagcn hyn hamt olond gunee talarhaju bnbaa
2017-09-15