Олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад талархал илэрхийллээ
2017-09-14

БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Одгэрэл нар өнөөдөр /2017.09.14/ Олон улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. 2016-2017 оны хичээлийн жилд 6 төрлийн хичээлээр 40 орчим багш, сурагч ОУ-ын олимпиадад оролцсоноос 10 сурагч медальт байранд шалгарчээ.

 

 

Харин өнгөрсөн жил 11 сурагч медальт байранд орсон аж. 2016-2017 оны хичээлийн жилд Олон улсын төрөлжсөн олимпиадад математик (Бразил), физик, хими, биологи (Англи), газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр дэлхийн зургаан улсад зохиогдсон олимпиадад манай баг амжилттай оролцсон юм. Олон улсын олимпиадад оролцогчдын замын зардалд БСШУС-ын сайдын 2017 оны А/07 дугаар тушаалаар 124.9 сая төгрөг зарцуулжээ.

 

С.Цэнд-Аюуш, Б.Алтангэрэл, Н.Эрхэс, Д.Дөлгөөн, Э.Гарьд нарын сурагчдыг салбарын сайд хүлээн авч уулзаж, цаашдынх нь зорьсон зорилгод амжилт хүслээ.

Shuud.mn
Сонин хачин
бөй:
Эрдэм мэдлэгийг хэн үнэлнэ вэ? Юутай уйтгартай ямаа саахаас Омар хайям7-р зуун
2017-09-14