УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж.
МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдаж, бага хурлаа энэ сарын 25-нд хийхээр товлосон. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох юм. Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байгаа. Тиймээс дээрх асуудлаар УИХ дахь бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх ажээ.
Н.Нягт
Уншиж байна |